ШИНЭ ХИШИГТЭН №1 | Page 17

Дугаар : 2017 / 11 № 1
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
17

“ АЙТҮҮЛС ” - ИЙН ЗАХИАЛГА

НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЛАА

“ Монголын хөрөнгийн бирж ” -д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “ Айтүүлс ” нийт хувьцааны 38.86 хувийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон билээ . Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн сарын 1-10-нд 13.00 цаг хүртэл авч дууслаа . “ Айтүүлс ” компанийн анхдагч зах зээлийн захиалгад 1072 хувь хүн , аж ахуйн нэгжүүд оролцож , нийтдээ 39.786.996 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давсан байна . “ Айтүүлс ” компанийн үнэт цаас худалдан авах
захиалгуудаас нэг сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж , түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь тэнцүүлэн хуваарилсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд анхдагч зах зээлийн хуваарилалтын мэдэгдлийг хүргүүлжээ . “ Айтүүлс ” компани 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд программ хангамж , мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна . Тус компани нийт хувьцааныхаа 13.39 сая ширхгийг тус бүрийг нь 100 төгрөгийн үнээр арилжаалсан юм . Ийнхүү олон нийтээс 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж , Дархан хотод “ Модуляр дата төв ” - ийн парк байгуулахад зарцуулна гэж байсан ч захиалга нь гурав дахин давсан байна . Хямрал ярьсан энэ үед сэтгэж чадаад ажиллавал болохгүй ажил гэж үгүй гэдгийг энэ үйл явдлаас харж болохоор байна .
Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцаа
www . facebook . com / MCPTAA /