ШИНЭ ХИШИГТЭН №1 | Page 12

Шинэ Хишигтэн | Цахим сонин
12 ЗӨВЛӨГӨӨ

ТА ШАЛГАЛТДАА ХЭРХЭН БЭЛДЭЖ БАЙНА ВЭ ?

Эхлээд та хийх гэж байгаа зүйлдээ цаг гаргаж нарийн төлөвлөөрэй . Цагийг нь тулгаж хийсэн ажил үр дүнгүй болдгийг мэдэх байх . Та ажлынхаа зэрэгцээ гэртээ амарч байхдаа ч гэсэн өөрийгөө хөгжүүлж уншиж судлах ном , судалгаа шинжилгээ хийх ажлаа цагт нь багтааж хийж байгаарай . Ингэвэл цагийн юм цагтаа амжиж таны дараагийн хийх зүйл хуваарьт цагтаа багтана гэсэн үг . Уншиж , тогтоох ёстой зүйлийг өглөө эрт сэрж давтан харж байвал хамгийн өндөр үр дүнтэй байдаг . ТМЗ-ийн нийгэмлэгээс сургалтын болон менежерээс оноосон , гаргасан хуваарь болон аль хичээлийг бэлдэж эхэлбэл миний ажиллах нөхцөлтэй сайн тохирч байгааг судлан хэрэгжүүлээрэй . Хамгийн гол нь сургалтаас юуг олж авч , эзэмшиж байна гэдэг

нь шалгалт өгөхөөс илүү чухал юм . Хүн бүрийн ой тогтоолтын чадвар өөр , өөр . Ажлынхаа хажуугаар амралтын өдрөө сургалтад суулаа хэмээн бухимдангүй , хайнга хандвал танд л сөргөөр нөлөөлнө . Та хэнээс ч илүү өөрийгөө мэдэж байгаа хойно зөв төлөвлөгөө гаргаарай . Багш нарын гаргасан хичээлийн онолын ном , шинэ ном зэргийг хамгийн түрүүнд худалдан авч судлаарай . Дасгал ажлын номыг ч гэсэн бүү голоорой . Эртэч , хөдөлмөрч хүнийг бурхан ивээдэг гэдэг . Шаардлагатай үед завсарлага авч салхинд гарч тархиа амрааж зүрхээ шинэ цэнгэг агаараар тэтгэх бас нэг амжилтын үүд шүү . Бэлтгэл сайт бэлд нь бүдэрдэггүй , оролдлого сайт оройд нь гардаг гэж дэмий үг биш шүү . Хичээлийнхээ агуулгыг бүрэн судалж , өмнөх шалгалтын материал дээр ажиллаж , мэргэжлийн хүрээний гарсан сэтгүүлийн өгүүлэл , судалгаа нэмэр болдог . Тухайлбал манай нийгэмлэгээс эрхлэн гаргадаг Татвар ба
Бизнес сэтгүүлийн өмнөх дугааруудыг та гүйлгээд харчихад гэмгүй . Судалж , мэдэх ёстой ажлаа тэгж байгаад болно , эсвэл долоо хоногийн сүүлчээр зав гаргаж байгаад уншина гэж бүү хойшлуулаарай . Өмнө нь энэхүү шалгалтыг амжилттай өгсөн хүнээс зөвлөгөө авч яагаад болохгүй гэж . Та ажилдаа хамаг цагаа зарцуулаад байвал ТМЗ-ийн эрх олгох , сунгах шалгалтдаа бүдэрнэ гэсэн үг . Иймээс ажил , амьдарлаа тэнцвэржүүлэх хэрэгтэй . Ажил , хичээлийн ачаалал ихтэй үедээ стресс тайлагч уу . Ажил , сургалт , шалгалтыг хослуулж байгаа хүмүүс БАД буюу хүнсний нэмэлтээр стресс тайлагч хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг билээ . Хичээлээ бэлдэж суухад цаг гарга . Түгжрэл дунд ч хичээлтэй холбоотой гарсан судалгааны материал үзэж , CD , болон лекц сонсож явж болно . www . cpta . mn