"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 9

ГАДААД ХАРИЛЦАА
ÕÓÓËüчийн мэдээ
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн урилгаар Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц . Ганболд , Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Э . Золзаяагаар ахлуулсан төлөөлөгчид 2017 оны 1 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Хонгконгт албан томилолтоор ажиллаад ирлээ .
Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчид Хонгконгийн хуульчдын шинэ оны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож , Хонгконгийн хуульчдын
нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа . Айлчлалын үеэр Хонгконгийн Дээд шүүхийн байранд зочилж , шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа болон шүүх хуралдааны танхимтай танилцлаа . Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороотой ижил чиг үүргийг хэрэгжүүлдэг Хяналтын байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзаж , хуульчдад мэргэжлийн хариуцлага тооцохтой холбоотой тодорхой асуудлаар туршлага солилцлоо .
Түүнчлэн Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц . Ганболд бусад улсын хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагуудын Ерөнхийлөгчдийг оролцуулан зохион байгуулагддаг дугуй ширээний уулзалтад оролцож , манай улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэл болон Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаа , үндсэн зорилго , зорилтын талаар танилцууллаа . Дугуй ширээний уулзалтын үеэр Парисын болон Олон улсын залуу хуульчдын холбооны Ерөнхийлөгч нар Монголын Хуульчдын холбоонд туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна .
Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсаны үр дүнд хоёр байгууллагын гишүүн хуульчид харилцан мэдлэг мэдээлэл , туршлагаа солилцох үүднээс хоёр талын хамтарсан хурал , семинар зохион байгуулах , хуульчдын мэргэжлийн мэдлэг , ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах , хоёр байгууллагаас эрхлэн гаргадаг эрх зүйн салбарын эрдэм шинижилгээний сэтгүүлд судалгааны өгүүллээ нийтлүүлэх зэрэг боломж нээгдэж байна .
9