"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 8

орон нутаг
ÕÓÓËüчийн мэдээ
8
Хуульчдын холбооны ажлын хэсэг Дорнод , Сүхбаатар , Хэнтий аймагт ажиллалаа
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны хоёрдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Дорнод , Сүхбаатар , Хэнтий аймагт ажиллалаа .
Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах , Холбооны удирдлагын тогтолцоо , бүтэц зохион байгуулалт , хуулиар хүлээсэн чиг үүрэг , тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж , саналыг сонсохын зэрэгцээ хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм .
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг “ Үндсэн хуулийн эрх зүй ” сэдвээр , Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э . Золзаяа “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ”, “ Өв залгамжлал ” сэдвээр , доктор М . Цэрэнбат “ Шүүх ДНХ шинжилгээ ”, “ Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг ” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 37 хуульч хамрагдлаа .
Мөн тус ажлын хэсэг нь Хэнтий , Сүхбаатар аймгийн салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд хуульч Б . Болортунгалаг Хэнтий аймгийн салбарын зохицуулагчаар , хуульч У . Болдхүү Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо .
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б . ГҮНБИЛЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 20 , 21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа .
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д . Мөнхжаргал , ХСИС-ийн Хэвлэл , редакцын хэлтсийн дарга , доктор С . Гантулга , Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г . Санчир , Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х . Наранхүү нар ажиллаж буй юм .
Ажлын хэсгийн үйл ажиллагаа ерөнхий хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг “ Үндсэн хуулийн эрх
зүй ” сэдвээр , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д . Мөнхжаргал “ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ” сэдвээр , ХСИС-ийн Хэвлэл , редакцын хэлтсийн дарга , доктор С . Гантулга “ Эрүүгийн хуулийн ерөнхий анги ” сэдвээр тус тус сургалт явуулсан бөгөөд сургалтад Говь-Алтай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдлаа .
Мөн энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг АШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь анагаахын сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон Үндсэн хуулийн талаар мэдлэг олгох хичээл заасан юм .
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ , ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах , 2017 оны хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилгоор 2017 оны хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Сэлэнгэ , Дархан-Уул аймагт ажиллалаа .
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг “ Үндсэн хуулийн эрх зүй ” сэдвээр , Гадаад хэргийн яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал А . Төмөр “ Олон улсын гэрээ ” сэдвээр , АШУҮИС-ийн багш , доктор М . Цэрэнбат “ Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг ”, “ Шүүх ДНХ шинжилгээ ” сэдвээр , Дархан- Уул аймгийн прокурор Ц . Мөнхбат “ Албадан ажил хийлгэх ял түүний эрх зүйн зохицуулалт ”, “ Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал ” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан .
Хуульчдын холбооноос энэ жил зохион байгуулж буй орон нутгийн сургалт нь 2017 оны 3 багц цагийг тооцож буйгаараа онцлог бөгөөд сургалтад Сэлэнгэ , Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй хуульч хамрагдлаа .