"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 7

МЭДЭЭ , МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНД ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН БАГ ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА
Өмгөөлөгчийн туслахууд сургалтад хамрагдлаа
Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Шилжин явах цом ” -ын төлөөх Боулингийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт ҮСАХ-гийн “ Sport pub bowling ” төвд амжилттай болж өндөрлөлөө .
Тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөнөөс “ Адвокат консалтинг ” ХХН-ийн баг тэргүүн байр эзэлж , “ Элч ” ХХН-ийн баг дэд байрт
шалгарсан бол Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын баг гуравдугаар байрыг эзэллээ .
Тус тэмцээний “ Шилдэг эрэгтэй тоглогч ” -оор “ Адвокат консалтинг ” ХХН-ийн багийн тоглогч , өмгөөлөгч Б . Ганболд шалгарч , “ Шилдэг эмэгтэй тоглогч ” -оор Хуульчдын холбооны Тамгын газрын багийн тоглогч Ц . Анхтуяа тодорсон юм .
7
ДАШИНЧИЛЭН , РАШААНТ СУМДАД АЖИЛЛАЛАА
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 09 , 10-ны өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр , Дашинчилэн , Рашаант сумдад ажиллаж , иргэдтэй Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах эсэхийг судлах , иргэдээс санал асуух уулзалт зохион байгууллаа . Мөн энэ үеэр Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Э . Ганхөлөг , эрх зүйч Б . Дагиймаа , Б . Пүрэвсүрэн нар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч , доктор Б . Гүнбилэг ерөнхий боловсролын сургуулийн
12 дугаар ангийн сурагчдад “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь ” сэдвээр хичээл заасан юм .
Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад өмгөөллийн ур чадвар , дадал олгох сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа .
Сургалтын хүрээнд “ Хуульчийн харилцаа хандлага ” сэдвээр АШУҮИСын багш Ц . Өрнөхбаяр , “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо , практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал ” сэдвээр МХХ-ны Зөвлөлийн гишүүн , Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д . Түвшинтамир , “ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо , практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал ” сэдвээр Зөвлөлийн гишүүн , гавьяат хуульч Г . Оюунцэцэг , Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо , практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал ” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж . Даваасүрэн нар тус тус хичээл заасан юм .
Сургалтад нийт 56 өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд “ Өмгөөлөгчийн туслахын үнэмлэх ” болон сургалтад хамрагдсан гэрчилгээ , Хуульчдын холбооноос гаргасан дүрэм , журмын эмхэтгэлийг олгов .