"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 6

МЭДЭЭ , МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
ХУУЛЬЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Монголын Хуульчдын холбооны гишүүн 5377 хуульчаас Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж , салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Төрийн одон медалиар шагнуулахаар нэрийг нь дэвшүүлж , холбогдох материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн .
Шагналд нэр дэвшүүлсэн хуульчдаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хуульч Балдангийн Уранцэцэгийг , Алтангадас одонгоор Базаррагчаагийн Бүрнээ , Готовын Амгалансуурь нарыг , Хөдөлмөрийн хүндэт медалиар Гоошоохүүгийн Даваадоржийг шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц . Элбэгдорж зарлиг гаргажээ .
Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх , боловсронгуй болгох үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласан хуульчдыг Хууль зүйн салбарын тэргүүн , “ Хүндэт жуух ” бичгээр шагнуулахаар тодорхойлсон бөгөөд “ Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг ” -ээр Дугарсүрэнгийн Батмөнх , Ламгивын Бор , Зукарын Гүлбаша , Намдагийн Нямсүрэн , Балдансүрэнгийн Отгончимэг , Дарамжавын Дарьбазар , Гэрэлийн Тэгшсуурь , Цагаан- Ухнаагийн Роза , Базарагчаагийн Наранчимэг , Жамъяндоржийн Айжуу , Дамдинжавын Мөнхцэцэг , Цогт- Очирын Отгонцэцэг , Норовсүрэнгийн Амаржаргал , Дугарсүрэнгийн Батмөнх нарыг , “ Хүндэт жуух ” – аар Жамсрангийн Уранцэцэг , Пүрэвийн Шижиртуяа , Шагдарсүрэнгийн Гандансүрэн ,
Ширэндэвийн
Одонсүрэн ,
Нямсүрэнгийн Найгалдорж , Энхболдын Билгүүн ,
Төмөрбаатарын Ганбат , Бат-Очирын Долгорсүрэн , Чулуунбаатарын Цэнд-Очир , Ганягийн Тунгалагтуяа , Дэлгэрбямбын Баянмөнх , Батжаргалын Дэлгэрцэцэг , Володягийн Цэрэнрагчаа , Цэндийн Наранчимэг , Тогтохын Эрдэнэбат , Амгалангийн Золжаргал , Лувсангийн Түвшинцэнгэл , Энхтайваны Ганхөлөг , Цэнд- Аюушийн Жавхлантөгс , Нямбаярын Болорчимэг , Очиржанцангийн Чулуунцэцэг , Мянгаагийн Баясгалан , Намдагсүрэнгийн Батчимэг , Жадамбын Туяа , Тогоочийн Дэлгэрмаа , Норовбадамын Ганбаатар нарын эрхмүүдийг шагнахаар Хууль зүйн сайдын тушаал гарчээ .
Төрийн одон медалиар шагнагдсан зарим хуульчийн шагналыг холбогдох байгууллага , орон нутагт нь хүргүүлсэн бөгөөд шинэ оны босгон дээр Төрийн одон медаль , хууль зүйн салбарын шагналаар шагнагдаж буй зарим хуульчдад шагналыг гардуулах ёслолын ажиллагааг Хуульчдын танхимд зохион байгуулсан
Энэ үеэр мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Бямбын Намхай , Мөнхдоржийн Бадрал , Эрдэмбилэгийн Лхагвасүрэн , Цэдэвдоржийн Өлзийжаргал , Дагвадоржийн Тунгалаг , Хүрлээгийн Цогтсайхан нарыг Хуульчдын холбооны “ Хүндэт тэмдэг ” -ээр шагнаж урамшуулсан юм .
Мөн Монгол Улсын “ Үндсэн хуулийн өдөр ” -ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж , салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Төрийн дээд одон медаль , Хууль зүйн салбарын шагналаар шагнах ёслолыг
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа .
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц . Элбэгдоржийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор өмгөөлөгч Бямбын Намхай , Хөдөлмөрийн хүндэт медалиар өмгөөлөгч Лувсандоржийн Өлзийхүү болон Хууль зүй , дотоод хэргийн сайдын тушаалаар яамны “ Хүндэт жуух ” бичгээр шүүгч Мянгаагийн Баясгалан , прокурор Ширэндэвийн Одонсүрэн , өмгөөлөгч Нямбаярын Болорчимэг нарын хуульчдыг шагнаж урамшууллаа .
6