"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 5

МЭДЭЭ , МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
Өмгөөлөгчид Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ажлын өрөөтэй боллоо
Монголын Хуульчдын холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцож шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулж байгаа билээ .
Энэ ажлын үргэлжлэл болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөөг тохижуулж ,
нээлтийн ёслолын ажиллагааг 2017.01.27-нд зохион байгууллаа .
Нээлтийн ёслолд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц . Ганболд , Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц . Батсүрэн , тус шүүхийнТамгын газрын дарга Д . Ганбаатар , Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д . Түвшинтамир , Удирдах зөвлөлийн гишүүн , Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б . Батзоригт болон өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон юм .
Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж , компьютер , зурагт , интернэт / wifi / байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломж бүрдлээ . Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах , хавтаст хэрэгтэй нухацтай танилцах , үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах , шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх , шүүх хуралдааны завсарлагаанаар тухлаг байх зэрэг олон давуу талтай . Учир нь өмгөөлөгчид шүүх дээр албан өрөөгүй байхдаа үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд ордог төдийгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд эсвэл гадаа уулздаг , хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүгчийн туслахуудын өрөөнд дугаарлах зэрэг хүндрэл үүсдэг байсан юм .
Иймд Монголын Хуульчдын холбооноос шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид бусад шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөө байгуулж , тохижуулахаар холбогдох шүүхүүдтэй ярилцаж байна .
Өмгөөлөгчийн өрөөг тохижуулах ажилд нэг сая төгрөгийн хандив өгсөн Өмгөөллийн “ Жалайрчо ” ХХН-ийн захирал Д . Нямдорж , номын хандив өгсөн өмгөөлөгч О . Чулуунцэцэг , С . Оюун болон Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А . Оюунчимэг нарт талархал илэрхийлье .
“ Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
5
Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос 2017.03.21-нд “ Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар ” сэдэвт хэлэлцүүлгийг Татварын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа .
Хэлэлцүүлгийг Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн , өмгөөлөгч Т . Баярсайхан удирдан явуулсан бөгөөд Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн , өмгөөлөгч Г . Хишигсүрэн “ Өмгөөллийн үйл ажиллагааны орлогыг тодорхойлох , цаашид анхаарах асуудал ” сэдвээр , “ Эрнст энд Янг аудит ” ХХК-ийн хуульч О . Тэнгис “ Өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг тодорхойлох , түүнийг хасагдах зардалд тооцоход анхаарах асуудлууд ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн . Мөн ТЕГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б . Баттогтох “ Өмгөөллийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд ногдуулах татвар ” сэдвээр , ТЕГ-ын татварын улсын байцаагч И . Мөнхцэцэг “ Өмгөөлөгчийн үйл ажиллагаанд ХХАОАТ ногдуулан төлөхөд анхаарах асуудал ” сэдвээр , ТЕГ-ын татварын улсын ахлах
байцаагч Д . Баярцэцэг “ Өмгөөллийн үйл ажиллагаанд НӨАТ ногдуулан төлөхөд анхаарах асуудал ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм .
Хэлэлцүүлэгт 80 гаруй гаруй өмөөлөгч оролцож , санал , шүүмжиллээ уламжилсан бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2.3 , 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шинэ үндэслэл гарган дахин хандах боломжийг судлах , боломжтой тохиолдолд Цэцэд нэгдсэн байр суурьтайгаар мэдээлэл гаргаж шийдвэрлүүлэх нь чухал
байгаа талаар өмгөөлөгчид санал дэвшүүлж байлаа . Мөн Өмгөөллийн үйл ажиллагааг НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар НӨАТ-ын хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тодорхой хуулийн төсөл боловсруулах , Өмгөөлөгч , өмгөөллийн нөхөрлөлд орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж , үндэслэлийг боловсруулах шаардлагатай байгаа талаар санал гаргасан .
Хэлэлцүүлгийн бичлэгийг https :// www . mglbar . mn /? action = content & view = article & id = 1862 холбоосоор үзнэ үү .