"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 18

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
18
мэргэжилтний эрх зүйн боловсрол , сургалт нь шүүхийн шийдвэр өндөр чанартай байх явдлыг хангахад тун чухал юм . Түүнчлэн эрх зүйн бус бусад асуудлаар шүүгчдийг сургах , шүүхийн захиргааны ажилтнуудыг шүүгчид захиргааны болон техникийн дэмжлэг үзүүлэх , шийдвэр гаргах оюуны ажилд төвлөрөхийг зөвшөөрөх нь чухал юм . Өөрөөр хэлбэл , шүүхийн шийдвэрийн чанар нь шүүхийн тогтолцоон дахь олон оролцогчдын харилцан үйлчлэлийн тодорхой үр дүн юм . 22
Б . Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулахтай холбоотой дотоод хүчин зүйл ( шүүгчээс хамаарах хүчин зүйл )
Дээр дурдсан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл ( CCJE ) -өөс 2008 онд 11 тоот дүгнэлтийн 20 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн чанарт хамааралтай дотоод хүчин зүйлд шүүгчийн мэргэшсэн байдал , процедур буюу хэргийн хөдөлгөөний удирдлага , шүүх хуралдаан , шийдвэрийн бүрдэл хэсэг тус тус хамаарна гэжээ . 23 Үүнийг тус бүрт нь авч үзье .
• Шүүгчийн мэргэшсэн байдал
Шүүгчийн мэргэшсэн байдал нь чанартай шийдвэрийн үндсэн баталгаа бөгөөд шүүхийн шийдвэр боловсруулахад нөлөөлөх чухал нөхцөл юм . Мэргэшсэн байдал нь шүүгчийн өндөр түвшний сургалт төдийгүй хараат бус байдлын соёл , ёс зүй , ёс суртахуунтай холбоотой . Энэ нь шүүгчийг эрх зүйн холбогдолтой бичиг баримт , хэргийн материалаас гадна эрх зүйн бус үзэл баримтлалыг ойлгодог байхыг шаарддаг .
• Хэргийн хөдөлгөөний удирдлага
Шүүхийн шийдвэр боловсруулахад нөлөөлөх дотоод орчны бусад хэсэгт процедур болон хэргийн хөдөлгөөний удирдлага багтана . Процедур тодорхой , ил тод , урьдчилан таамаглахуйц байх ёстой . Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах , идэвхтэй , үнэн зөв удирдах ёстой . Шүүхийн шийдвэр гаргах бодитой хугацаа өгсөн байх ёстой . Процедурын хурдтай байдал чухал хэдий ч түүнээс гадна шүүхийн шийдвэр нь шударга шүүхээр шүүлгэх эрх , нийгмийн эв нэгдэл , эрх зүйн тодорхой байдлын баталгаа болох ёстой .
Энэ хүрээнд хэргийн хөдөлгөөний сайн туршлага , стандарт загвар болон шүүгчдийн хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэмжих хэрэгтэй . Шүүх хуралдаан бол сайн шийдвэр
22
Dan H . Hall and Ingo Keilitz . Global Measures of Court Performance . November 9 , 2012 http :// www . courtexcellence . com /~/ media / microsites / files / icce / global % 20measures _ v3 _ 11 _ 2012 . ashx
23
Opinion No . 11 ( 2008 ) of Consultative Council of European Judges ( CCJE ) to the Attention of the Committee of Ministers of the Council of Europe on the Quality of Judicial Decisions https :// wcd . coe . int / ViewDoc . jsp ? p =& Ref = CCJE ( 2008 ) OP11 & Languag e = lanEnglish & Ver = original & BackColorInternet = DB DCF2 & BackColorIntranet = FDC864 & BackColorLog ged = FDC864 & direct = true
гаргахад чухал хэсэг бөгөөд түүнд нэхэмжлэгч , олон нийтийн хяналтыг тэнцвэржүүлэх нь шударга шүүхийн стандартыг хангахад ач холбогдолтой юм . 24 • Шүүхийн шийдвэрийн
үндэслэл
Түүнчлэн шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударга удирдах , эрх зүйн зарчмуудыг зөв хэрэглэх , үйл баримтыг үнэлэх , хэрэгжих боломжтой шийдэл гаргах нь өндөр чанартай шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм . Мөн шийдвэр энгийн , ойлгомжтой , тодорхой байх шаардлагатай бөгөөд бүрэлдэхүүнтэй шийдвэрт шүүгч бүрийн саналыг тусгаж , зөвшөөрлийг авсан байх нь зохимжтой . Шүүхийн эрх бүхий байгууллагууд шүүхийн шийдвэр бичих , боловсруулахтай холбоотой сайн туршлагыг сурталчлах , шилдэг шийдвэрүүдийг эмхэтгэхийг Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөсөн байна . Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой . Шийдвэрийн чанар нь түүнд хэрэглэсэн буюу бичсэн хангалттай үндэслэлээс хамаардаг . Шийдвэр үндэслэлтэй байх нь эрх зүйн зарчмуудыг тайлбарлах , эрх зүйн тодорхой байдал , уялдааг хангахтай үргэлж холбоотой байдаг . Шүүхээс тухайн хэрэг , маргаантай холбоотой асуудлаарх өмнөх жишгийг шийдвэрээрээ өөрчлөх бол энэ талаар тодорхой бичиж , тайлбарлах нь зүйтэй . Шүүгчийн тусгай санал нь шийдвэрийн агуулгыг сайжруулж , шүүхийн шийдвэр болон эрх зүй хөгжлийг ойлгоход тусалдаг . Шүүгчийн тусгай санал зохих үндэслэлтэй байх ёстой бөгөөд түүнийг хэвлүүлэх боломжтой байх шаардлагатай . Шүүхийн шийдвэр хоёрдмол утгагүй , тодорхой , юуг хэрхэн шийдсэн талаар эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлагатай .
• Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх
Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх боломжтой байх нь зүйтэй . Ийм үнэлгээ нь хүний эрхийг хангах , эрх зүйн суурь зарчмуудад үндэслэсэн байх бөгөөд түүнд эдийн засаг , засаглалын ашиг сонирхлоор хандахгүй байх нь зохимжтой . Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх аливаа арга нь шүүхийн бие даасан байдал , шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй . Түүнчлэн үнэлгээний систем нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдлыг үгүйсгэх ёсгүй . Энд дурдсан үнэлгээний журам нь хууль тогтоомжид нэмэлт , өөрчлөлт оруулах , шүүхийн үйл ажиллагааны журмыг сайжруулах , шүүгч , шүүхийн захиргааны ажилтныг сургах зорилгод үйлчлэх ёстой . Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх үнэлгээний аргууд нь шинжлэх ухааны үндэстэй , мэдлэг олгоход чиглэсэн
24
National Center for State Courts . Trial Court Performance Standards and Measurement System Implementation Manual . 1997 http :// ncsc . contentdm . oclc . org / cdm / ref / collection / ctadmin / id / 1493
бөгөөд ил тод байх шаардлагатай . Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс хөндлөнгөөс хянан магадлах болон шүүгчид өөрийгөө үнэлэхийг дэмжсэн байна . Мөн шүүхийн бие даасан байдал , шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр үнэлгээний үйл ажиллагаанд “ гадны хүн ” -ийг оролцуулахыг дэмжиж байна . Шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Дээд шүүхээс шүүн таслах ажлын талаарх тойм , жилийн тайландаа өөрийн тодорхой , тогтвортой жишиг тогтоосон шүүхийн шийдвэрийг танилцуулах буюу тийм шийдвэрийг үнэлэх нь чухал юм . Шүүхийн шийдвэрийн чанарын үнэлгээ нь шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн зөвлөл буюу түүнтэй адилтгах байгууллагын эрх хэмжээнд хамаарах ёстой байна . IV . Дүгнэлт Шүүхийн шийдвэр чанартай байх нь Үндсэн хуульд баталгаажуулсан иргэний “ шударга шүүхээр шүүлгэх ”, “ давж заалдах ” эрхийн бодит хэрэгжилт гэж үзэж болохоор байна . Үүний тулд Үндсэн хуульд нийцүүлэн шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авах буюу шүүгчид хараат бусаар шийдвэр гаргах нь чухал байна .
Гэвч дээрх зорилгод хамааралтай ч арга хэлбэр нь шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Үндсэн хууль , шүүхийн хууль тогтоомж , Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчих , улмаар шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх шинжтэй шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан байна . Тодруулбал , Улсын Их Хурлаас баталсан “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ” -ийн 5.3.3-т “ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж , шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ ” гэх заалт бодит болж хэрэгжвэл НҮБын 1985 оны “ Шүүхийн бие даасан байдлын үндсэн зарчмууд ”, Үндсэн хуульд заасан “ шүүгч хараат бус байж , гагцхүү хуульд захирагдана ” гэх зохицуулалт , Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг шууд зөрчихөөр байна .
Энэ нь улс төрийн бодлогыг Үндсэн хуульт ёсноос дээгүүр тавьсантай холбоотой байх бөгөөд шүүхийн шийдвэрийн чанар олон хүчин зүйлээс хамаардаг болохыг Улсын Их Хурал , Засгийн газар үл хайхарч байгаа явдал юм . Иймд шүүгч бүрт шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбоотойгоор зөрчлийн оноо тооцох тухай Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхгүй байх нь Үндсэн хуульд нийцэхээр байна .