"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 17

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
17
Шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс өөрчлөгдөх нь иргэдийн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийн бодит баталгаа бөгөөд шүүгчид хариуцлага хүлээлгэх хэмжээний ноцтой асуудал биш юм . Шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс “ өөрчлөгдөх ёсгүй ” гэх үзэл нь давж заалдах , хяналтын шатны шүүхийг “ устгах ” шинжтэй , шүүх өөрөө дараагийн шатны шүүхээс хараат болох эрсдэлтэй , улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн “... эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах , ... шударга шүүхээр шүүлгэх , ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ” эрхийг зөрчих ноцтой эрсдэлтэй юм . Академич Ж . Амарсанаа багшийн тэмдэглэснээр иргэд шүүхэд гомдлоо гаргах бололцоог өргөтгөх явдал юуны өмнө чухал байна . 13 Учир нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ “ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт ” -ын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “ Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй ” 14 . Ийнхүү давж заалдах эрх нь шударга шүүхийн чухал хэсэг бөгөөд хууль , үйл баримтын ноцтой алдаа буюу шүүгдэгч , хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэр хүчин төгөлдөр болохоос сэргийлэх зорилготой юм . Давж заалдах эрхийг хангахын тулд давж заалдах гомдлыг дээд шатны шүүхэд гаргах , шүүхийн шийдвэрийг хоёроос доошгүй түвшинд хянах шаардлагатай юм . Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх шүүх нь зөвхөн өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хянахаар хязгаарлагдахгүйгээр үйл баримт , нотлох баримт болон хууль хэрэглээний асуудлыг хамтад нь хянан үзэх нь зохистой . 15
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “ шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж , шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлэх ” асуудалд олон зүйл тодорхойгүй , эргэлзээтэй байна . Эндээс дараах 7 асуулт гарч байна . Үүнд :
1 . шүүхийн шийдвэр өөрчлөгдсөнийг шүүгчийн хариуцлагатай шууд холбон ойлгох нь зөв үү ?
2 .
шүүхийн шийдвэр зөвхөн
13
Ж . Амарсанаа . Ардчилсан эрх зүйт ёс . Улаанбаатар . 2009 . 84 дэх тал
14
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг Ерөнхий Ассамблейн 1966.12.16-ны 2200А ( XXI ) тоот тогтоолоор баталж , 1976.03.23- ны өдөр хүчин төгөлдөр болсон . Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж , 1974.11.18-нд соёрхон батласан .
15
Amnesty International . Fair Trial Manual . Second edition . 2014 . p . 182-184 https :// www . amnesty . org / en / documents / POL30 / 002 / 2014 / en /
шүүгчээс хамаарч өөрчлөгддөг үү ? 16
3 . шүүхийн шийдвэрийг өөрчилсөн дараагийн шатны шүүхийн шийдвэр өөрөө өөрчлөгдвөл шүүгчийг хариуцлагагүй гэж үзэж болох уу ?
4 . шүүгчид зөрчлийн оноо тооцсоноор шүүхийн шийдвэр чанартай болох уу ?
5 . зөрчлийн оноотой шүүгчийг огцруулах уу ?
6 . Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид зөрчлийн оноо тооцох уу ?
7 . шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх , шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах өөр арга зам байхгүй юу ?
Дээр дурдсан асуултад хариулахын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны “ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ” 05 дугаар дүгнэлтийг тайлбарлах нь зүйтэй байна . Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтэд “ шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт нь шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх үндэслэл болох , шүүгчийн шийдвэрийн чанарыг тодорхойлох ” нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн . 17 Энэ дүгнэлтээр шүүхийн шийдвэрийг чанаржуулах асуудлыг үгүйсгээгүй байх бөгөөд шүүгчийн шийдвэрийн чанарыг тодорхойлоход шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт тохиромжгүй , шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй болохыг илэрхийлсэн байна . Иймд дээр дурдсан 7 асуултад бүгдэд нь “ үгүй ” гэж хариулах боломжтой байх бөгөөд шүүхийн шийдвэрийг чанаржуулах гэсэн Засгийн газрын зорилго зүйтэй байх хэдий ч арга зам нь Үндсэн хуульд харшилсан шинжтэй байна .
Засгийн газраас өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн захиргааны тухай хууль , Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль , Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах , түүнчлэн Шүүгчийн хариуцлагын тухай хуулийн төслийг
16
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах буюу өөрчлөх боломжтой
17
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29-ний өдрийн “ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ” 05 дугаар дүгнэлт http :// legalinfo . mn / law / details / 11038 ? lawid = 11038
шинээр боловсруулахаа зарлаад удаагүй байна . 18 Үүнийг хуулийн бодлогоос улс төрийн намын бодлогыг дээгүүр тавьж байгаа шинжээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх ” -ийг ердийн хуулиар хязгаарлах гэсэн оролдлого гэж үзэж болохоор байна . 19 НҮБ-ын 1985 оны “ Шүүхийн бие даасан байдлын үндсэн зарчмууд ” - ын 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх хянах байсан ч шүүн таслах үйл ажиллагаанд зохисгүй байдлаар буюу зүй бусаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно . Энэ зарчим нь шүүхийн хяналт буюу хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх өөрчлөх явдлыг хөндөхгүй . 20 Тодруулбал , шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх хянах , хуульд заасан үндэслэлээр өөрчлөхөөс бусад аливаа нөлөөлөл нь хууль бус , зохисгүй нөлөөлөлд тооцогдох юм .
III . Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах нь
Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл ( CCJE ) -өөс 2008 онд 11 тоот “ Шүүхийн шийдвэрийн чанарын асуудлаар Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхааралд хүргэх нь ” гэсэн дүгнэлт гаргасан . 21 Тус дүгнэлтэд шүүхийн шийдвэрийн чанар нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарна гэжээ . Энэ хэсэгт тэрхүү гадаад , дотоод хүчин зүйлсийг тус бүрт нь авч үзлээ .
А . Шүүхийн шийдвэрийн чанартай холбоотой гадаад хүчин зүйл
Шүүхийн шийдвэрийн чанарын асуудлаарх гадаад хүчин зүйл нь хууль тогтоогчийн баталсан хуулиудын чанартай хамааралтай юм . Тиймээс хууль тогтоох байгууллагын зүгээс шүүхийн тогтолцооны асуудлаарх хуулийн төсөл болон хууль тогтоомжийн үр нөлөөнд мониторинг хийх , үнэлэх нь чухал байна . Үүнээс гадна шүүхийн шийдвэр чанартай байх нь шүүхийн тогтолцоон дахь хүний , санхүүгийн болон материалын нөөцийн зохистой хуваарилалтаас хамааралтай болохыг анхаарах нь чухал байна . Мөн шүүгч , бусад эрх зүйн
18
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ... дугаар тогтоолын хавсралт “ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл ” -ийн төсөл . 2016.11.17 http :// www . parliament . mn / law / project / 959 / category / 2
19
Ж . Амарсанаа . Ардчилсан эрх зүйт ёс . Улаанбаатар . 2009 . 71 дэх тал
20
UN Basic Principles on the Independence of the Judiciary . ( 1985 ) http :// www . ohchr . org / EN / ProfessionalInterest / Pages / IndependenceJudiciary . aspx
21
Opinion No . 11 ( 2008 ) of Consultative Council of European Judges ( CCJE ) to the Attention of the Committee of Ministers of the Council of Europe on the Quality of Judicial Decisions https :// wcd . coe . int / ViewDoc . jsp ? p =& Ref = CCJE ( 2008 ) OP11 & Languag e = lanEnglish & Ver = original & BackColorInternet = DB DCF2 & BackColorIntranet = FDC864 & BackColorLog ged = FDC864 & direct = true