"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 16

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
16
Түүнчлэн Засгийн газраас 2016.11.17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж , Улсын Их Хурлын чуулганы 2017.01.12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан “ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл ” -д Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.3-т заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой байж болох хуулиудыг батлахаар тусгажээ . 9 Тодруулбал , үндсэн чиглэлийн 193-д Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай , 195-д Шүүгчийн хариуцлагын тухай хуулийн төслүүдийг тус тус Хууль зүй , дотоод хэргийн яам хариуцан боловсруулж , Засгийн газраас 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан байна . 10 Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2016.10.26-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралт “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө ” -ний 71 дэх талд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.3-т заасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн тухай , Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 онд боловсруулж , 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заажээ . 11
Дээр дурдсан Засгийн газрын зорилт нь шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах замаар шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой холбоотой байх бөгөөд энэ хэсэгт тус асуудлыг тодруулах нь зүйтэй байна .
А . Шүүхийн шийдвэр хэр их өөрчлөгддөг вэ ?
Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээний сүүлийн таван жилийн тайланд дурдсан мэдээллийг түүвэрлэн авч , шүүхийн шийдвэр хэр их өөрчлөгддөг болохыг шинжлэн судлав / xүснэгт 1.1 /. 12 Эндээс харахад , эрүүгийн хэргийн шүүхийн
хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг баталж , хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газарт даалгасан .
9
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээлэл 2017.01.12 http :// www . parliament . mn / news / open / categories / 2453 / pages / 31617
10
“ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл ”. 2017.01.10 / нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл / http :// www . parliament . mn / law / project / 959 / category / 10
11
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралт “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө ” http :// nli . gov . mn / images / plan2020 . pdf
12
Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны нэгдсэн дүн мэдээ – 2011-2016 www . judinstitute . mn шийдвэрээс давж заалдах шатанд 48 %, хяналтын шатанд 46 % нь тус тус хэвээр үлдэж , 53 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна . Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс давж заалдах шатанд 42 %, хяналтын шатанд 59 % нь тус тус хэвээр үлдэж , 49 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна . Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс давж заалдах шатанд 48 %, хяналтын шатанд 68 % нь тус тус хэвээр үлдэж , 58 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна . Өөрөөр хэлбэл , Монгол Улсад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дунджаар 53 % нь өөрчлөгдөж байна .
1
2
Хүснэгт 1.1 . Эрүү , иргэн , захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс өөрчлөгдөж буй байдал / хувиар /
Шүүхийн шийдвэрийн өөрчлөлт
Тогтоол , магадлалд өөрчлөлт оруулсан / 19.18 %/
Тогтоол , магадлалыг хүчингүй болгосон / 34.40 %/
Огноо / сүүлийн 5 жил / 2016.06 2015 2014 2013 2012 2011 Эрүүгийн хэргийн шүүх Хяналтын шат
24.3 % 29.5 % 22.3 % 15.8 % 10.4 % 12.8 %
27.5 % 20.4 % 20.7 % 34.2 % 52.2 % 51.4 % 3 Хэвээр үлдээсэн / 46.42 %/ 48.2 % 50.1 % 57 % 50 % 37.4 % 35.8 %
4
5
Тогтоолд өөрчлөлт оруулсан / 22.13 %/
Тогтоолыг хүчингүй болгосон / 29.35 %/
Давж заалдах шат 22.3 % 22.8 % 22 % 20 % 23.8 % 21.9 %
31.9 % 35.2 % 31.5 % 28.4 % 24.1 % 25 % 6 Хэвээр үлдээсэн / 48.48 %/ 45.6 % 42 % 46.5 % 51.6 % 52.1 % 53.1 %
7
8
Шийдвэр , магадлалд өөрчлөлт оруулсан / 21.55 %/
Шийдвэр , магадлалыг хүчингүй болгосон / 16.93 %/
Иргэний хэргийн шүүх Хяналтын шат
31.4 % 21.6 % 15.7 % 20.2 % 20.3 % 20.1 %
15.1 % 12 % 24.5 % 18.4 % 18.9 % 12.7 % 9 Хэвээр үлдээсэн / 59.68 %/ 53.5 % 55.6 % 59.8 % 61.2 % 60.8 % 67.2 %
10
11
Шийдвэрт өөрчлөлт оруулсан / 30.60 %/
Шийдвэрийг хүчингүй болгосон / 27.03 %/
Давж заалдах шат 40.4 % 37.5 % 30.4 % 26.9 % 23.9 % 24.5 %
23.7 % 27.6 % 38.1 % 27.1 % 24.2 % 21.5 % 12 Хэвээр үлдээсэн / 42.33 %/ 35.9 % 34.9 % 31.4 % 45.9 % 51.9 % 54 %
13
14
Шийдвэр , магадлалд өөрчлөлт оруулсан / 16.95 %/
Шийдвэр , магадлалыг хүчингүй болгосон / 13.67 %/
Захиргааны хэргийн шүүх Хяналтын шат
18.7 % 17.1 % 11.3 % 10 % 25 % 19.6 %
14.3 % 10 % 18.1 % 19 % 11.4 % 9.2 % 15 Хэвээр үлдээсэн / 68 %/ 67 % 64.6 % 70.6 % 71 % 63.6 % 71.2 %
16
17
Шийдвэрт өөрчлөлт оруулсан / 22.10 %/
Шийдвэрийг хүчингүй болгосон / 29.07 %/
Давж заалдах шат 28.2 % 23.3 % 20 % 20 % 26.1 % 15 %
30.5 % 29.2 % 25 % 29 % 25 % 35.7 %
18 Хэвээр үлдээсэн / 48.83 %/ 41.3 % 47.5 % 55 % 51 % 48.9 % 49.3 % Эх сурвалж : Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээ 2011-2016
Хүснэгт 1.2-т бусад улсын / АНУ , Австрали , Канад , ИБУИНВУ , ӨАБНУ , Филиппин , Энэтхэг / шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс өөрчлөгдөж буй байдлыг тодорхой хугацаанд харуулж байна . Эндээс харахад , бусад улсад нэгэн адил шүүхийн шийдвэр дээд шатны шүүхээс өөрчлөгдөх явдал энгийн үзэгдэл байх бөгөөд 23 % -иас багагүй , 60 % -иас ихгүй нь буюу дунджаар 46 % нь өөрчлөгдөж байна .
Хүснэгт 1.2 . Бусад улсад шүүхийн шийдвэр өөрчлөгдөж буй байдал / хувиар /
№ Улсын нэр Огноо
1 АНУ 1 2015 23.5 % 2 Канад 2008-2011 28 % 3 ӨАБНУ 3 1997-2000 50 % 4 Австрали 1997-2000 51.5 %
Өөрчлөлтийн хувь
5 Энэтхэг 1997-2000 51.75 % 6 ИБУИНВУ 4 2015.04.01-
2016.03.31
58 % 7 Филиппин 1997-2000 60 %
Б . Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх ба шүүхийн шийдвэрийн өөрчлөлт
Дээр дурдсанаас урган гарч буй асуулт бол , иргэдийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах , шударга шүүхээр шүүлгэх , шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангахын тулд 1 / шийдвэр нь өөрчлөгдсөн шүүгчид хариуцлага тооцох нь үр дүнтэй юу ? 2 / шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах нь үр дүнтэй юу ? гэх асуулт хоёр асуулт юм .