"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 15

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар , ардын багш , гавьяат хуульч , доктор , профессор Б . Чимид багшийн нэрэмжит илтгэлийн уралдааны тэргүүн байрт шалгарсан илтгэл
Шударга шүүхээр шүүлгэх , шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах нь : Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах хүчин зүйлс
15
Л . Галбаатар , Монголын Хуульчдын холбооны гишүүн , хуульч
Ч . Содхүү , Шүүхийн судалгаа , мэдээлэл , сургалтын хүрээлэнгийн судлаач
Товч танилцуулга : Улсын Их Хурлаас 2016.09.09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ” -ийн 5.3.3-т “ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж , шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ ” гэж заажээ . Энэ нь Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх , шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах буюу шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах зорилготой байж болох хэдий ч арга замын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29-ний өдрийн 05 дугаар дүгнэлт болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйлтэй нийцэх эсэх , ямар хор уршигтай болох нь анхаарал татаж байна . Иймд энэ илтгэлээр шүүгч бүрт шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбоотойгоор зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлэх тухай Засгийн газрын зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль , эрх зүйн зарчим , олон улсын сайн туршлагатай хэрхэн уялдаж байгааг шинжлэн дүгнэж , цаашид анхаарах асуудлын талаар санал дэвшүүлэв .
Түлхүүр
үг :
зөрчлийн
оноо ,
шүүгчийн
хариуцлага ,
шүүхийн
шийдвэр
I . Оршил
Монгол Ардын намын 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4.3.6-д “ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж , шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ ” гэж заасан . 1 Энэ заалт нь тэр чигээрээ Улсын Их Хурлаас 2016.09.09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ” -ийн 5.3.3 дахь заалт болон батлагджээ . 2 Үүний
1
Монгол Ардын нам . “ Бид хамтдаа чадна ” сонгуулийн мөрийн хөтөлбөр-2016 . 32 дахь тал http :// gec . gov . mn / uploads / Content / a . MAN . pdf
2
Улсын Их Хурлын 2016.09.09-ний өдрийн “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл
шалтгааныг Монгол Ардын намаас “ Шүүхийн шинэтгэлийн бодлого ард , иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь хөл , толгойгоо мэдэхгүй , өөрсдөө будлисан хэвээр байна ” гэж тодорхойлжээ . 3
Үүнээс нэг жилийн өмнө гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны “ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ” 05 дугаар дүгнэлтээр “ шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж , Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах ; энэ үзүүлэлт нь шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болох , шүүгч нь ажлын ачаалал , бүтээмж , шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан авах нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ” зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 болон 4 дэх хэсэг , 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн . 4 Энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан 5 бөгөөд 2015.05.14-ний өдрийн хуулиар холбогдох нэмэлт , өөрчлөлт хийсэн байна . 6
ажиллагааны хөтөлбөр батлах тухай ” 45 дугаар тогтоол http :// legalinfo . mn / law / details / 12120
3
Монгол Ардын нам . “ Бид хамтдаа чадна ” сонгуулийн мөрийн хөтөлбөр-2016 . 31 дэх тал http :// gec . gov . mn / uploads / Content / a . MAN . pdf
4
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29- ний өдрийн “ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ” 05 дугаар дүгнэлт http :// legalinfo . mn / law / details / 11038 ? lawid = 11038
5
Улсын Их Хурлын 2015.05.07-ны өдрийн “ Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийн тухай ” 48 дугаар тогтоол http :// legalinfo . mn / law / details / 11077 ? lawid = 11077
6
2015.05.14-ний өдрийн хуулиар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3 буюу “ Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт , журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж , Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална ”, 23.3 буюу “ Шүүгч нь ажлын ачаалал , бүтээмж , шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна .”, 23.4 буюу “ Энэ
Эндээс харахад “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ” -ийн 5.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг зөрчсөн байж болзошгүй байх бөгөөд үүнийг Монгол Улсын Үндсэн хууль , эрх зүйн зарчим , олон улсын байгууллагуудын зөвлөмжтэй уялдуулан шинжлэн судлах шаардлагатай байна .
II . Шүүгч бүр дээр зөрчлийн оноо тооцохын үр дагаврыг тодорхойлох нь
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Засгийн газар өөрөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж , батлуулсан баримт бичиг бөгөөд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй , захирамжилсан шинжгүй болохын хувьд захиргааны актад хамаарахгүй . 7 Гэхдээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө гарснаар 5.3.3-т заасан “ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж , шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ ” гэх Засгийн газрын зорилт нь ирээдүйд буюу 2016-2020 онд хэрэгжинэ гэж үзэх боломжтой байна . 8
хуулийн 23.3-т заасан нэмэгдэл олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж Улсын Их Хурал батална ” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсон . Мөн өдрийн хуулиар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.6.2 буюу Шүүхийн мэргэшлийн хорооны хэрэгжүүлэх бүрэн эрх болох .” Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж , үнэлгээ өгч , дүгнэлт гаргах ” гэснийг хүчингүй болгосон .
7
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7-д зааснаар Засгийн газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ . Хөтөлбөрт Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засаг , нийгмийн хөгжил , төрийн удирдлагын хүрээний асуудлаар хийж гүйцэтгэх ажлын гол зорилт , хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээг тодорхойлно . Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн , эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар , бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно .
8
Улсын Их Хурлаас 2016 оны 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг