"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 14

МЭДЭЭ , МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
НИЙТ ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасны дагуу “ Өмгөөлөгчдийн нэр , хаягийн лавлагаа ” -г шинэчлэн гаргах гэж байгаа болно
Өмгөөлөгчдийн шүүхэд төлөөлөх эрх Төрийн болон төрийн бус байгууллага , иргэн , хуулийн этгээдийн өмнө баталгаажих , өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тус дөхөм болох , цаашлаад иргэдийг залилан мэхэлж Өмгөөлөгч гэх эрхэм хүндтэй мэргэжлийн нэр хүндийг ашиглаж буй хууль зөрчигчдийн үйл ажиллагааг таслан зогсоох чухал ач холбогдолтой юм .
Иймд өмгөөлөгчид та бүхэн дараах мэдээллийг бөглөн ирүүлнэ үү .
Улсын дээд шүүхэд төлөөлөх эрхийн дугаар
Фото
Эцэг эхийн нэр
Нэр
Төгссөн сургууль
Харьяалагддаг өмгөөллийн ХХН
Мэргэшсэн чиглэл
Ажлын байрны хаяг
Холбогдох утас
Цахим шуудан
И-мэйл : b . nyamkhorol @ gmail . com хаягаар ирүүлнэ үү .
Жич : Зөвхөн таны ирүүлсэн мэдээллийн хүрээнд лавлагаанд орох мэдээллийг оруулах бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д зааснаас бусад төрлийн давхар ажил эрхэлдэг шүүхэд төлөөлөх эрх нээлгэсэн хуульчдыг лавлагаанд оруулахгүй болохыг анхаарна уу .
14
ШИНЭ БҮТЭЭЛ
“ ТАТВАРЫН ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ ” нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа
МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор , Хууль зүйн ухааны доктор П . Одгэрэлийн “ ТАТВАРЫН ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ / Захиргааны ерөнхий хууль ба Татварын ерөнхий хууль /” нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа .
Доктор П . Одгэрэл тус бүтээлдээ Монгол Улсын татварын эрх зүйн салбарт шинэ өнгө төрх , хандлагатайгаар орчин үеийн эдийн засаг , бизнессийн орчин дахь татварын эрх зүйн асуудлыг хөндөн бичжээ .
Судлаачийн хувьд Татварын ерөнхий хуулийг сонирхон судлах хоёр шалтгаан байсан талаараа тус номондоо өгүүлсэн байна . Тэрбээр , “ Нэгдүгээрт , татварын маргаанд өмгөөлөгчөөр оролцож байхдаа өнөөдрийн татварын хуулийн хэт ерөнхий дутуу зохицуулалт нь татварын байцаагч , цагдаа , прокурор , шүүхийн хувьд татвар төлөгчдийг дарамтлах хэрэгсэл болж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээн , дотоодын бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн болгох суурь шалтгаан болж байгааг бодит байдал дээр биеэр мэдэрсэн . Хоёрдугаарт , Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулахад оролцож захиргааны эрх зүйн ерөнхий ангийн сурах бичгийг нь бичсний хувьд захиргааны тусгай ангийг ялангуяа татварын эрх зүйн зохицуулалтын орчин үеийн тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл маань Татварын ерөнхий хуулийг сонирхон судлахад нөлөөлсөн ” хэмээжээ .
Энэхүү бүтээл нь Монгол Улсад татварын ерөнхий хуулийн шинэ төсөл боловсруулахад болон татварын эрх зүйн сурах бичиг , гарын авлага бэлтгэхэд , мөн захиргааны эрх зүйн бусад тусгай ангийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоход тус нэмэр болох ажээ .
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ ” СЭДЭВТ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛЭН БОЛЛОО
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч , доктор Б . Гүнбилэгийн заасан “ Үндсэн хуулийн эрх зүй ”, Монголын Хуульчдын холбооны гишүүн , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц . Цогт , Хуульчдын холбооны гишүүн хуульч , доктор А . Сүнжид нарын заасан Захиргааны ерөнхий хуулийн видео хичээлүүд Хуульчдын холбооны www . mglbar . mn цахим хуудсын “ видео хичээл ” буланд байршууллаа . Хуульч та видео хичээлийг үзэж , Хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.5 багц цаг тооцуулах боломжтой юм .
Дашрамд дурдахад , Хуульчдын холбооноос 2017 онд хуульчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн видео хичээлүүдийг бэлэн болгохоор ажиллаж байна .
“ MONGOLIAN LAW REVIEW ” СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ ДУГААРТ НИЙТЛЭЛ АВЧ БАЙНА
Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос эрхлэн гаргадаг “ Mongolian law review ” сэтгүүлийн 2017 оны дугаарт нийтлэл авч байна . Тус сэтгүүлд англи хэлээр бэлтгэсэн нийтлэл , эрдэм шинжилгээний өгүүллээ гаргах хүсэлтэй судлаач , хуульчид та бүхэн Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х . Дөлгөөнтэй холбогдож нийтлэлээ ирүүлнэ үү .
Холбоо барих утас : 95209241 И-мэйл хаяг : dulguun . nub @ gmail . com