"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 13

тодруулга
ÕÓÓËüчийн мэдээ
Ц . БАТМӨНХ : ХУУЛЬ ХООРОНДЫН УЯЛДААГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ШҮҮГЧДИЙН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
13
Хуульч Ц . Батмөнх өөрийнх нь хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар Хуульчдын холбооны Хуульчдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороонд ханджээ .
Тодруулбал , Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “ Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно ”, 24.7-д “ Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно ” гэж заасан бөгөөд уг хуулийн эдгээр заалт хэрэгжих боломжгүй байгаа нь шүүгчдийн эрхийг зөрчиж байгаа аж . Энэ талаар түүнтэй ярилцлаа .
-Та Хуульчдын холбоонд эрхээ хамгаалуулахаар ханджээ . Энэ талаараа тодруулж ярихгүй юу ?
-Миний бие Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байхдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “ Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно ” гэж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахаар заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ өгч , шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн . Гэвч одоо болтол тэтгэврээ тогтоолгож
чадаагүй байна . Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд хоёр жил боллоо . Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдээгүй байна гээд тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа юм . Тиймээс Монголын Хуульчдын холбоог үүнд анхаарлаа хандуулж , арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан .
-Ийм асуудалтай шүүгч олон бий юу ?
-Улсын хэмжээнд хоёр шүүгч бий . Нэг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “... 55 нас хүрсэн бол ... “, нөгөөх нь “... шүүгчээр тасралтгүй 25 жил ажилласан ...” гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгохоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн . 55 нас хүрсэн гэхээр хэдэн жил ажилласан гэдэг нь , 25 жил ажилласан гэхээр хэдэн нас хүрсэн гэдэг нь мэдэгдэхгүй байгаа юм . Өөрөөр хэлбэл , Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэнийг шүүгчээр томилж болно гэсэн заалт бий . Уг нь 25 настайдаа шүүгч болоод 25 жил ажиллаад 50 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой . Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “ Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй . Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно ” гээд тусгачихсан . Тиймээс намайг “ Та 60 нас хүрээгүй болохоор тэтгэвэр тогтоолгох боломжгүй ” гээд байгаа юм . Учир нь хуульд тусгайлан заасан хөнгөлөлттэй нөхцөл нь зөвхөн нас , ажилласан жилийн шалгуурыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд үйлчлэхээр байгаа юм .
-Тэгэхээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн
тухай хуульд холбогдох зохицуулалтыг оруулаагүй тохиолдолд дээрх заалт хэрэгжих боломжгүй гэсэн үг үү .
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй . Гэтэл Хүн амын хөгжил , Нийгмийн хамгааллын яам хүлээн зөвшөөрөхгүй байгаа . Би С . Эрдэнийг сайд байхад хандсан л даа . Тэгэхэд “ Наад хоёр заалтыг чинь хүлээж авах боломжгүй . Ер нь цаашдаа өөрчлөлт оруулах боломжгүй ” гээд л хаачихсан .
-Та хууль санаачлах эрхтэй өөр хүмүүст хандсан уу ?
-Би Хууль зүйн байнгын хороо , Өргөдлийн байнгын хороо гээд л нэлээд хэдэн газар асуудлаа тавьсан . Бүр Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүндээ ч асуудлаа тавьж үзсэн . Монгол Улсын Ерөнхийлөгчид 3 удаа хандсан . Яагаад гэвэл Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийг санаачилсан байдаг . Тиймээс Ерөнхийлөгчийг энэ хуулийн цоорхойг бөглөж өгөх байх гэдэг үүднээс л хандсан юм .
-Ерөнхийлөгч
ямар
хариу
өгсөн юм бэ ?
-Ерөнхийлөгч
“ Хуулийн
ийм
цоорхой бий . Бид дариухан УИХ-д
оруулна ” гэсэн хариуг ирүүлсэн .
Гэтэл хаврын чуулган , намрын
чуулга гэж явсаар байгаад хоёр
жил гаруй хугацаа өнгөрчихлөө .
Тиймээс би Үндсэн хуулийн цэц ,
Шүүх , Хүний эрхийн байгууллагад
хүртэл хандсан . Үндсэн хуулийн
цэц маргаан үүсгэхээс татгалзсан
хариу
ирүүлсэн .
Одоо
энэ
асуудал шүүх дээр байгаа . Ер нь
хууль
тогтоох
байгууллагуудад
хандахаар
“ Хууль
хоорондын
зөрчил
байна .
Хуулиудын
хоорондын
уялдаа
холбоог
сайжруулахад анхаарна ” л гэдэг .
Одоо болтол энэ асуудал нэг
тийш шийдэгдээгүй байна . Хууль
хоорондын уялдаагүй байдлаас
болж шүүгчид бидний хууль ёсны
эрх ашиг зөрчигдөж байна .