"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 12

ÍÈÉÒËÝË
ÕÓÓËüчийн мэдээ
12
11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганд тавьсан “ БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл ” илтгэлдээ : “... Манай төрийн эрх барих дээд байгууллагыг өөрчлөн шинэчлэх асуудлын агуулгын гол нь түүний зохистой бүтэц бий болгож , төр , засгийн эрх мэдлийг харилцан хамаарал , зөв тэнцэлтэй хуваарилах хамгийн оновчтой шийдвэр гаргахад оршиж байна ” хэмээн төрийн эрх мэдлийг хуваарилж , хяналт , тэнцвэртэй байлгах Ш . Л . Монтеськегийн ардчилсан онол зарчмыг хуульчлан баталгаажуулах суурийг тавьжээ .
Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтүүдийн үр дүнд орчин үеийн улс орнуудын төрийн байгуулалт дахь Ерөнхийлөгчийн болон парламентын Бүгд Найрамдах Улс гэсэн хоёр үндсэн хэлбэрийн парламентын хэлбэрийг сонгон улс орныхоо хөгжлийн цаашдын чиг баримжааг тодорхойлсон . Өөрөөр хэлбэл , төрийн эрх барих дээд байгууллагын тогтолцоонд Ардын Их Хурал гэсэн түүхэн нэрийг ард олны саналын дагуу хэвээр үлдээж , бүрэн эрхийг нь шинэчилсэн байна . Түүний онц эрхийн хүрээнд БНМАУын Үндсэн хуулийг батлах , өөрчлөх , Ерөнхийлөгч , Дэд ерөнхийлөгч сонгох , чөлөөлөх , огцруулах , Улсын Бага Хурлыг сонгох , бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах , ажлынх нь тайланг хэлэлцэх , Үндсэн хуулийн хяналтын зөвлөл , Засгийн газрын Ерөнхий сайд , Дээд шүүхийн дарга , Улсын ерөнхий прокурор зэрэг дээд албан тушаалтныг батлах , өөрчлөх , улс орны нийгэм , эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг батлах зэрэг зангилаа асуудал хамаарч байлаа . Мөн үүний хамт авсаархан , мэргэшсэн бүрэлдэхүүнтэйгээр байнга ажиллаж , хууль тогтоох , хянан шалгах , зохион байгуулах үүрэг бүхий төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурлыг байгуулсан юм . Үүний тулд намуудын нэрийн жагсаалтаар
Сонгуулийн хуулийн дагуу сонгогчдын саналыг авч нийт саналын дүнд тухайн намын авсан саналын мандатын тоогоор Бага Хурлын гишүүдийг бүрдүүлжээ . Тэгэхдээ Ардын Их Хурлын депутатуудын дотроос буюу шаардлагатай бол намын гишүүн ба гишүүн бус өөр хүний нэрийг дэвшүүлэн Ардын Их Хурал нэг бүрчлэн хэлэлцэж , депутатууд саналаа нууцаар гарган олонхын санал авсан хүнийг Бага Хурлын гишүүнд сонгогдсонд тооцож байжээ . Тухайн үедээ Бага Хурлыг дарга , орлогч дарга , нарийн бичгийн даргаас гадна 50 гишүүнтэй байхаар тооцоолжээ . Мөн ийнхүү Улсын Бага Хурлыг бүрдүүлэх нь шууд хийгээд төлөөллийн ардчиллыг хослуулсан , шударга ёсны зарчимд нийцсэн арга зам гэж үзэж байв . Ардын Их Хурлын 9 дүгээр чуулганы хуралдаанд БНМАУын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П . Очирбат тавьсан илтгэлдээ “ Бага хурлын гишүүн ямар хүн байх вэ ? гэдэг асуудал хөдөлмөрчдийн анхаарал их татаж байна . Төрийн эрх барих байнгын дээд байгууллагад сонгогдож ажиллах хүнийг онож сонгоод зохих түвшинд нь хүргэн ажиллуулж чадвал ард түмний засаглалыг бодитой хэрэгжүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй билээ ” гэжээ . Тэрээр цааш нь хэлэхдээ “... хамгийн гол нь байнга ажиллах хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бол нийгэм , эдийн засаг , улс төр , эрх зүй , оюун санааны амьдралын улсын хэмжээний гол асуудлыг бие дааж шийдэх чадвартай , засаг , төрийн ажилд мэргэжиж дадлагажсан , нэг үгээр хэлбэл төрийн мэргэшсэн зүтгэлтэн байх ёстой ” гэжээ . Энэ нь цоо шинэ байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллагыг бий болгоход , гишүүдийн үүрэг хичнээн ихийг тодотгосон хэрэг юм . Энэ зарчим нь яваандаа мөнгөний шалгуурт унаж , төлөөллийн ардчилалын утгыг алдагдуулан байнгын ажиллагаатай парламентад мөнгөөр уралдан сонгогдох боломжийг нээсэн байна .
Төрийн байгуулалтын шинэчлэлийн анхны зургийг гаргасан МАХН-ын Төв Хорооны 1988 оны V бүгд хурлын баримт бичигт Ардын Их Хурлын даргыг төрийн дээд албан тушаалтан болгох санааг анх дэвшүүлсэн . Гэвч хөдөлмөрчдийн болон эрдэмтдийн гаргасан саналыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлтийн төсөлд Ерөнхийлөгчийн тухай оруулж хэлэлцүүлэн баталсан байна . Ийнхүү 1924 оны Үндсэн хуульд “ тэргүүлэх дарга Да жунтангүй улс болно ” гэснээр биш , шинээр Ерөнхийлөгчийн институцийг бий болгосон билээ .
Эдгээр өөрчлөлтийн хүрээнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийг “ Засгийн газар ” гэж нэрлэх болсон . Энэ өөрчлөлт зөвхөн нэрээр хязгаарлагдаагүй бөгөөд кабинетийн зарчмаар ажиллах цоо шинэ “ төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр улс орноо удирдаж , хууль тогтоох байгууллагын өмнө үйл ажиллагаагаа хариуцан хэрэгжүүлдэг ” байгууллагыг бий болгох асуудал байлаа . Энэ бүхэн ардчилсан зарчмыг үндсээ болгосон төрийн харилцааны үнэт зүйлсийг шинэ Үндсэн хуулиар бататган бэхжүүлэх шаардлагыг бий болгосон юм . Тухайн үеийн их өөрчлөлт , тэр дундаа нийгмийн улс төрийн хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт нь бүх нийтээр ардчилалд суралцах , улс төр , эрх зүйн өндөр соёл эзэмшихийг гарцаагүй шаардсан төдийгүй Монгол хүн сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх суурийг бэлтгэсэн гэж хэлж болох юм . Гэхдээ бид энэ бүх өөрчлөлтийг ардчилсан шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан боловч ард иргэддээ түүнийг таниулах , цоо шинэ үнэт зүйлсээр баримжаалсан соёлыг төлөвшүүлэх ажлыг орхигдуулсан юм . 1990-1992 онд хийгдсэн суурь , зарчмын өөрчлөлтүүд нь нэг нийгмийн төлөв байдлаас нөгөө нийгмийн төлөв байдалд шилжих шилжилтийн үетэй давхцаж байсан билээ .