"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 11

ÍÈÉÒËÝË
ÕÓÓËüчийн мэдээ
ОРШИХ ЭС ОРШИХЫН ЗӨРЛӨГ ДЭЭР
11
¯íäñýí õóóëèéí öýöèéí ãèø ¿¿ í асан , Õóóëü ÷ äûí õîëáîîíû ¯íäñýí õóóëèéí ýðõ ç ¿ éí õîðîîíû óäèðäàõ ç º âë º ëèéí ãèø ¿¿ í В . Удвал
Монгол Улсад ардчилсан шинэ
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн
ойн баяр ёслол төгөлдөр өндөрлөж ,
түүнийг өөрчлөх шинэ аянд мордоод
буй монголчууд бид орших , эс
оршихын зөрлөгт хүссэн ч , эс хүссэн
ч тулж ирээд байна . Өнгөрсөн 25
жилийн хугацаанд парламентын шинэ
бүрэлдэхүүн гарч ирэх бүртээ Үндсэн
хуулиа өөрчлөх их ажлыг эхлүүлж ,
үр дүнд хүрсэн эс хүрсэн түүх огт
мартагдаагүй байна . Тухайлбал , 2000
\ 1999 \ онд Үндсэн хуульд оруулсан
нэмэлт өөрчлөлтийг “ дордохын
долоо ” нэрээр монгол хүн бүр мэддэг
болжээ . Үүнийг тэрлэн суугаа судлаач
Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй
гэж
гэдийдэггүй нэгэн бөгөөд харин ч
судалгаа шинжилгээнд тулгуурласан
шинжлэх ухааны үндэслэл бүхий
өөрчлөлт шинэчлэлийг хүсдэг нэгэн
билээ . Гэхдээ энд нэмэлт , өөрчлөлтийн
талаарх асуудлыг хөндөх гэсэнгүй
харин ардчилсан , шинэ Үндсэн хуулиа
өөрчлөхийн өмнө түүнийг бид хэрхэн
ойлгож , хэрэгжүүлж байгаа талаар
үзэл бодлоо өөрийн судалгаанд
тулгуурлан хуваалцах гэсэн юм .
1990 онд өмнө нь мөрдөгдөж
байсан \ 1960 оны \ Үндсэн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсад шинэчлэлийн “ асар хүчтэй үер буусан ” билээ . Өөрөөр хэлбэл , тухайн үеийн дэлхий дахинд болж байсан глобаль өөрчлөлтөөс бид хоцроогүй юм . Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс \ тэр үеийн нэрээр \ -д 1980 – аад оны дунд үеэс эхэлсэн өөрчлөн байгуулалтын давалгаа , Хятадад болж байсан оюутны хөдөлгөөн , зүүн европын орнуудад “ сэвэлзсэн ” ардчилалын салхи гэх мэт гадаад ертөнцийн өөрчлөлтүүд дээрх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өдөөгч нь байсан билээ . Мөн дотоодод бий болсон шинэчлэлийг хүссэн залуучуудын нэгдэл ч өөрчлөлтийн суурь зарчмыг бий болгоход нөлөөлсөн байна . 1988 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 5 дугаар бүгд хурлын тогтоолд “ БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах тухай ” заалт оржээ . Үүний үр дүнд 1989 оны 2 дугаар сарын 2-нд “ БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулах тухай ” МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 20 дугаар тогтоол гарч , комиссын даргаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга , БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж . Батмөнх , комиссын нарийн бичгийн даргаар МАХН-ын Төв Хорооны гишүүн , БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга Б . Чимид нарыг томилж байжээ . Ийнхүү 1990 оны 3 дугаар сарын 23- ны өдөр Ардын Их Хурлын 11 дэх удаагийн 8 дугаар чуулган хуралдаж , 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэг болон 82 дугаар зүйлд байсан нэг нам удирдан чиглүүлэгч байх заалтыг хасаж , Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна . Энэ нь төрийн болон намын нийгэмд гүйцэтгэх үүргийг зааглахад чухал алхам болсон юм . Тухайн үед улс төрийн шинэчлэлийн гол зорилго нь нийгмийн амьдралын бүх талыг ардчилах замаар хувь
хүний ашиг сонирхлыг нийт нийгмийн ашиг сонирхолтой зөв хослох , хүний чөлөөтэй хөгжлийг хангах явдал байлаа .
Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг суурь зарчмын өөрчлөлт , тухайн Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхгүйгээр нэмэлт , өөрчлөлт хийх гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилан авч үздэг . Тэгвэл 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтийн хамт суурь зарчмын өөрчлөлт байсан билээ . Учир нь төрийн тухай ойлголтыг онолын түвшинд ч , зохион байгуулалтын түвшинд ч өөрчлөн , шинэчилсэн юм . Тухайлбал , БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн “ БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс ” гэсэн нэгдүгээр бүлэгт а \ БНМАУ-ын Ардын Их Хурал , б \ БНМАУ-ын Бага Хурал , в \ БНМАУын Ерөнхийлөгч гэсэн хэсгүүдийг оруулж , хоёрдугаар бүлэгт “ БНМАУын Засгийн газар ” гэсэн нэмэлтийг хийн , 1960 оны Үндсэн хуулийн гурав , дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болгосон байна . Энэ нь 1924 , 1940 , 1960 оны Үндсэн хуульд байгаагүй цоо шинэ зарчмын өөрчлөлт байсан юм . Энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “ БНМАУ-ын Бага Хурлын гишүүнийг БНМАУ-ын Ардын Их Хурал нэр дэвшсэн хүн нэг бүр дээр хэлэлцэж саналыг нууцаар гаргаж сонгоно . Ийнхүү сонгоход хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн саналыг шууд , нууцаар хурааж , түүний дүнг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүний мандатыг зохих тооны санал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна ...” хэмээсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсад урьд өмнө нь огт байгаагүй олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч , нэг намын тогтолцоог халах өмнөх өөрчлөлтийн үргэлжлэл болсон байна . БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П . Очирбат БНМАУ-ын Ардын Их Хурлын