"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 10

гадаад харилцаа
ÕÓÓËüчийн мэдээ
Ж . ХУНАН : ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ БҮС НУТАГ , ОЛОН УЛСАД БҮРЭН ТАНИУЛАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА
Түрүүч нь I нүүрт
Ялангуяа 2016 он бол онцгой жил байсан . Учир нь Азийн Хуульчдын холбоодын дээд хэмжээний ээлжит Чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан . Энэхүү дээд хэмжээний Чуулга уулзалтад 11 улсын 41 зочин төлөөлөгч оролцсон . Үүнээс гадна хэд хэдэн улсын Хуульчдын холбоо , нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан . Жишээ нь : Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ . Тухайлбал , Австралийн Хуульчдын нийгэмлэг , Малайзын Хуульчдын холбоо болон Хонгконгийн Хуульчдын холбоотой санамж бичиг байгуулсан . Санамж бичгийн хүрээнд харилцан туршлага хуваалцах , тодорхой асуудлаар арга хэмжээ зохион байгуулах зэрэг боломжууд нээгдэж байгаа юм . Мөн олон улсын байгууллага , гадаадын сургууль , мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж ажилласан . Жишээ нь : Америкийн Нэгдсэн Улсын Пенсильвани мужийн Их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Самуэл Л . Баффорд , профессор Жулиа М . Метцгер нартай хамтран Хуульчдын холбооны гишүүн хуульчдад “ Нотлох баримтын эрх зүй ”, “ Олон улсын бизнесийн гүйлгээний эрх зүй ”, “ Барьцаат гүйлгээний эрх зүй ”, “ Олон улсын худалдааны эрх зүй ” сэдвээр сургалт зохион байгуулсан . Улаан загалмайн хороотой хамтран “ Хүчирхийлэл , гэмт халдлагын үед олон улсын хүмүүнлэг , хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нь ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм .
- Энэ жил Хуульчдын холбооноос гадаад харилцаа , хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлууд төлөвлөж байгаа вэ ?
Энд онд холбооны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн тодорхой ажлыг төлөвлөж байна . Тухайлбал ОХУ-ын Буриад Улсын Их Сургуулиас зохион байгуулдаг “ Ази Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох , Law Asia бүсийн байгууллагад гишүүнээр элсэх , бүсийн болон олон улсын хурал , семинарт Монголын хуульчдыг оролцуулах зэрэг болно . Үүнээс гадна хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгууллагуудтай тодорхой ажлуудыг хийх , санамж бичгийн хүрээнд тохирсон ажлуудаа бодит ажил болгох чиглэлээр ажиллана . Олон улсын байгууллагууд болон бусад улсын ижил төстэй байгууллагууд ер нь Монголын Хуульчдын холбоог шинээр
байгуулагдсан болон бусад хуульд заасан онцгой чиг үүрэг / хуульчдын мэргэжлийн хариуцлага , хууль зүйн сургуулиудын магадлан итгэмжлэл , хуульчдын давтан сургалт гэх мэт / хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь дэмжих , хамтран ажиллах сонирхолтой нь харагдсан шүү .
- Монголын Хуульчдын холбоо гадаад харилцааны ямар бодлого барьж байна вэ ?
Юуны өмнө Монголын Хуульчдын холбоог бүс нутаг , олон улсын хэмжээнд бүрэн таниулж , Монголын хуульчдыг олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах суурь , нөхцөлийг бүрдүүлэх , хуульчдын хариуцлага , мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа . Монголын Хуульчдын холбоо өнгөрсөн жил Азийн Хуульчдын холбоодын дээд хэмжээний 26 дугаар ээлжит Чуулга уулзалтыг зохион байгуулаад оролцсон байгууллагууд болон Олон улсын Хуульчдын холбооноос их өндөр үнэлгээ авсан . Олон улсын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Дэвид Ривкин тус уулзалтад өөрөө хүрэлцэн ирж оролцсон нь чухал ач холбогдол өгснийг илэрхийлж буй хэрэг юм . Тиймээс энэ эрчээ алдахгүй олон улсын хууль зүйн салбарын хөгжил , дэвшилтэй хамт алхана даа .
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б . ГҮНБИЛЭГ ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
10
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Японы Хууль зүйн яамны Сургалт , судалгааны институтийн профессор , улсын өмгөөлөгч Кэй Хирота , Рио Юкава болон сургалт хариуцсан мэргэжилтэн Юки Күдо нарыг хүлээн авч уулзлаа .
Уулзалтын үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б . Гүнбилэг Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (“ Жайка ”) - аас Монгол Улсад хэрэгжүүлсэн “ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл ” амжилттай хэрэгжсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид эвлэрүүлэн зуучлалын тогтолцоонд тулгарч буй асуудалд анхаарах , мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэх , хууль зүйн салбарын боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар дурдаад байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх , эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй гэрч , хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах нэн шаардлагатай байгаа талаар санал солилцлоо .
Уулзалтад Хуульчдын холбооны Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б . Бат-Орших , Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д . Түвшинтамир нар оролцож , Монголын Хуульчдын холбооноос Японы Хууль зүйн яам болон хууль зүйн салбарын бусад байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн .