"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 9

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
9
сэдэв тул энэ илтгэлийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзэхгүй .
б / Тусгайлсан арга хэрэгсэл : Хуульчийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь .
Хуульчдын хувийн хараат бус байдлаа хангах байдалд чухал нэг ойлголт нь тэдгээрийн сэтгэцийн эрүүл мэнд юм . Монгол Улсын хувьд энэ ойлголт нь шинэ сэдэв бөгөөд хуульчдын сэтгэл зүйн байдлын талаарх дагнасан судалгаа байхгүй , хууль зүйн сургуулийн хөтөлбөрт байх Хууль зүйн сэтгэл судлал хичээл нь хуульчдын бус тэдний үйлчлүүлэгчдийн сэтгэл судлал , тэдэнтэй хэрхэн харилцах арга , харин хууль зүйн үргэлжилсэн сургалт дахь энэ сэдэвт хүчээр багтааж болохуйц хичээлүүд нь “ хувь хүний эерэг хандлага ” төдийхнөөр хязгаарлагддаг юм .
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан хуульчийн баримтлах нийтлэг зарчимд хүний эрхэм чанарыг хүндлэх , ялгаварлан гадуурхахгүй байх , зарчимч байх , бодитой , ухаалаг хандах , мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж , шуурхай , зохион байгуулалттай ажиллана зэрэг хуульчийн хувь хүний зохион байгуулах , ачаалал даах чадварт тулгуурласан зарчмууд олон бий . 9 Эдгээр зарчмуудыг хөдөлбөргүй сахин биелүүлэхэд хуульчаас ямар чадвар шаардах вэ ?
Хуульчийн мэргэжлийн онцлог буюу өдөр тутмын ажлын зураглал нь ахин , дахин бусдын зовлонг хуваалцах , тэдний асуудлыг шийдэх юм . Энэ онцлогоос шалтгаалан сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх нь түгээмэл .
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд “ сэтгэцийн эрүүл мэнд ” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах , ажиллах , суралцах , нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг ойлгоно гэжээ . Мөн .” сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ” гэж нийгэм , сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй , сэтгэл хөдлөл , зан үйл түр хямарсан байдлыг ойлгохоор заажээ . 10
Хуульч нь хуульч биш хүнээс 3.6
9
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм , 1.4 .
10
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль / шинэчилсэн найруулга /, 3
дахин илүү сэтгэл хямарч , гутардаг гэсэн судалгаа бий . 11 Хуульчдын дунд тамхи , согтууруулах ундаанд донтох , нойргүйдэх , сэтгэл гутрах шинж тэмдэг илрэх , гэр бүл салалт , тархинд цус харвах , зүрхний шигдээс цаашилбал , амиа хорлох үзэгдэл анхаарал татахуйц өндөр байгаа талаар хуульчдын ажлын байрны хэрэгцээ , шаардлагыг тодорхойлох oзорилготой АНУ болон Австрали улсуудад хийгдсэн холбогдох судалгаануудад олонтой дурджээ . 12 , 13 Эдгээр судалгаанд мэргэжлээрээ 0.5-54 жил хүртэл ажилласан бүхий л хуульчид оролцсон бөгөөд ажиламралтын зохисгүй байдал буюу хэтрүүлэн ажиллах , ажлын байрны ялгаварлан гадуурхалт , бэлгийн дарамт , цалин хөлсний хүрэлцээгүй байдал зэрэг олон шалтгааныг дурдсан аж .
2015 онд АНУ-ын 12000 гаруй хуульчдын дунд хийсэн судалгаагаар оролцогчдын 20.6 % хувь нь согтууруулах ундаанаас хамааралтай , 46.8 % нь тамхи , 31 % нь марихуан байнга хэрэглэдэг , 61.1 % нь айдас түгшүүр , зовинол байнга мэдэрдэг , 45.7 % нь сэтгэл гутралд өртдөг , 12.5 % нь анхаарал сарних эмгэгтэй , 11.5 % нь амиа хорлох талаар бодож байсан , 2.9 % нь өөрийгөө гэмтээж байсан , 0.7 % нь амиа хорлохоор завдаж байсан гэсэн хариу гарсан байна . 14 Тус судалгааны тайланд хуульчдад сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатайг онцлон дурджээ ..
Монгол Улсад энэ чиглэлийн дагнасан судалгаа байхгүй ба 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиалан хийлгэсэн “ Шүүгчийн цалин хангамжийг тогтоох үндэслэл , шаардлага ” судалгаа , 2016 онд Монголын Хуульчдын холбооноос хийсэн “ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж , түүнд нөлөөлөгч хүчин зүйлс ” судалгаанд цухас дурдсан байдаг .
11 http :// edition . cnn . com / 2014 / 01 / 19 / us / lawyer-suicides / ( сүүлд үзсэн 2016.08.17 )
12
Adele J . Bergin & Nerina L . Jimmieson “ Australian Lawyer Well-being : Workplace Demands , Resources and the Impact of Time-billing Targets ”, 2013 . http :// www . tandfonline . com / doi / abs / 10.1080 / 13218719.2013.822783
13
Colin James “ Lawyers ’ wellbeing and professional legal education ” 2010 . http :// dx . doi . org / 10.1080 / 03069400.2008.9959763
14 http :// journals . lww . com / journaladdictionmedicine / Fulltext / 2016 / 02000 / The _ Prevalence _ of _ Substance _ Use _ and _ Other _ Mental . 8 . aspx ( сүүлд үзсэн 2016.08.17 )
“ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж , түүнд нөлөөлөгч хүчин зүйлс ” судалгаанд оролцогч прокуроруудын 64 % нь өөрийн эрхэлж буй ажилтай холбоотой сэтгэл зүйн стресст автдаг гэсэн ба гол шалтгаанаа цалин , урамшуулал хангалтгүйгээ , их ачаалал , шүүх хуралдааны үеийн болон дараах хамгаалалт муу , хүнд ноцтой хэрэг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогчидтай харилцах харилцаа зэргийг дурджээ .
Судалгааны тайланд мөн л мэргэжлийн сэтгэл зүйчийн шаардлага бийг онцолсон байна . 15 Харин “ Шүүгчийн цалин хангамжийг тогтоох үндэсэл , шаардлага ” судалгаанд оролцогчдын 91.4 хувь нь эрхэлж байгаа ажилтайгаа холбоотой ямар нэгэн стресс , сэтгэлийн дарамтад ордог ба шалтгаан нь ажлын ачаалал , ойр дотныхонд учирч болох эрсдэл , цалингийн хүрэлцээгүй байдал , хэрэгт холбогдогчдын зан авир , улс нийгмийн өмнө хүлээдэг өндөр хариуцлага гэж хариулсан байна . Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн тухайн хуульчийн хувийн асуудал биш ба хуульчдын дундаж наслалт ( туршлагатай хуульчид эрт нас барах ), гэр бүл салалт ( нийгмийн асуудал ), стрессээс үүдэлтэй ёс зүйгүй зан харилцаа , ажлын бүтээмж буурах ( үйлчилгээний чанар , төсөв үр дүнгүй зарцуулагдах ), мэргэжлийн нэр хүндтэй холбогддог бөгөөд эдгээрийн шалтгаан нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх , түүнээс урган гарах асуудлаас үүсдэг тул үүнийг шийдэх нь яалт ч үгүй хуульчийн үйл ажиллагааны баталгааг хангах хэрэгслийн нэг юм .
Энэ асуудал нь зөвхөн манай улсын гэлтгүй гадаадын улсуудын хувьд ч судлах , шийдвэрлэх ёстой асуудал юм . Тухайлбал : Шотландын Хуульчдын нийгэмлэгийн захирал “ Таван өмгөөлөгч тутмын нэг нь амьдралдаа ядаж нэг удаа мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудалд орж байдгийг бид мэднэ ” 16 гэж дурдсан байдаг юм .
Өнгөрөгч оноос Канад Улсын Барын холбооноос сэтгэл судлалын мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн сургалтыг хуульчдын дунд зохион байгуулах болсон юм . Тус сургалт нь хуульчдад :
15
Мөн тэнд . 8 .