"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 8

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах нь : Хуульчийн сэтгэл зүйн эрүүл мэнд
8
Судлаач Ч . Бат-Уянга
а / Ерөнхий арга хэрэгсэл буюу хуульчийн эрхийг хамгаалах суурь зарчмууд
Хүний эрхийн баримт бичгүүдэд тусгаснаар 1 “ хүн бүр хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий , хараат бус , тал үл харах шүүхээр тэгш эрхийн үндсэн дээр нээлттэй , шударгаар шүүлгэх эрхтэй ”. Монгол Улсын Үндсэн хуульд ч мөн адил хүн бүр “ шударга шүүхээр шүүлгэх ” эрхтэйг бататгасан байдаг . 2 “ Шударга шүүхээр шүүлгэх ” нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд шүүх эрх мэдэл энэ эрхийг хангахад зорино .
Шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь нэгт , шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх , хууль тогтоох эрх мэдлээс ангид , бие даасан байх ; хоёрт , шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь аливаа нөлөөллөөс ( олон нийтийн болон хэргийн оролцогчдын үзэл бодол гэх зэрэг ) ангид , бие даан ажиллаж , зөвхөн хуульд захирагдах тухай ойлголт юм .
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь шүүгч , прокурор , өмгөөлөгч гэсэн гурван тал байна . Тал бүр өөр , өөрийн чиг үүрэгтэй ч зангидах гол цэг нь “ хүний эрхийг хангах ” юм . Иймээс л хуульчийн эрхийг хэрхэн хамгаалснаас тухайн улс дахь хүний эрхийн хамгаалалтын түвшин шууд хамааралтай байдаг .
1
Хүний эрхийн түгээмэл тунхаглал , 10-р зүйл ; Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт , 10-р зүйл ; Европын хүний эрхийн конвенцийн 6-р зүйлд болон бусад олон улсын баримт бичгүүдэд тус тус заасан .
2
Монгол Улсын Үндсэн хууль , 16 13 ,
16.14 .
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдын мэргэжлийн холбоонд буюу Монголын Хуульчдын холбоонд хуульчдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах , энэ чиг үүргээ хэрэгжүүлэх замаар хүний эрх , эрх чөлөө , шударга ёсыг хангах 3 чиг үүргийг олгосон нь зүгээр ч нэг тохиолдлын эсхүл уриа лозун төдий хэрэг биш билээ .
Хуульчийн эрх гэдэг нь товчхондоо бол мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ хэний ч албадлага , дарамт шахалтгүйгээр хараат бус , бие даасан байх тухай ойлголт юм . Өөрөөр хэлбэл , хуульчдын хувьд хараат бус , бие даасан байх нь үүрэг төдийгүй эрх , хууль ёсны ашиг сонирхол юм . 4
Хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим байдаг . Тухайлбал : Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд зааснаар хуульч нь хүний эрхэм чанарыг хүндлэх , хүний эрх , эрх чөлөөг хамгаалах , шударга ёсыг баримтлах , хууль дээдлэх , хараат бус байх 5 зэрэг болон бусад нийтлэг ба тусгай зарчмуудыг баримтлах үүрэгтэй . Эдгээр зарчмыг зорилго нь хүний эрхийг хангах юм . Тус зарчим бүрийн цаана түүнийг хэрэгжүүлэх боломж болон хэрэгжүүлснээр учрах эрсдэлээс сэргийлэх , хамгаалах механизм байх ёстой . Чухамхүү энэ ойлголтоос хуульчдын үйл ажиллагааны баталгаа буюу хуульчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлын агуулга тодроно .
Хуульчийн хамгаалалт
эрхийн
Хуульчдад хамаарах зохицуулалтуудаас 6 харахад хуульчдын ( ялангуяа шүүгч , прокурор )
3
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль , 45.1 , 56.3 .
4
Өмгөөлөгч , шүүгч , прокурорын эрх зүйн байдлыг зохицуулсан дараах олон улсын баримт бичгүүдэд энэ талаар тусгасан . Basic Principles on the Role of Lawyers ( 1990 ), 16-22 ; Basic Principles on the Independence of the Judiciary ( 1985 ); Guidelines on the Role of Prosecutors ( 1990 ); The Status and Role of Prosecutors : A United Nations Office on Drugs and Crime — International Association of Prosecutors Guide ( 2014 ).
5
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм , 1.4.1 .
6
Мөн тэнд . 4 .
хараат бус байдлыг албаны болон хувийн гэсэн 2 түвшинд авч үзэж байна . Хувийн хараат бус байдал гэдэг нь хуульч чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аливаа нөлөөлөлд үл автан , зөвхөн нотлох баримт болон хуульд үндэслэн шийдвэр гаргахыг хэлнэ . Албаны хараат бус байдал гэдэг нь төрийн зүгээс хуульчдыг үйл ажиллагаагаа зохих ёсоор биелүүлэхүйц нөхцөл , баталгаагаар хангах тухай ойлголт юм . Хуульчдын хараат бус , бие даасан байдлыг “ өргөсөн тангарагтаа үнэнч байх ” -ыг үүрэгдсэнээр хангах боломжгүй бөгөөд албаны болон хувийн хараат бус байдлыг нь хангах бодлого төрөөс хэрэгжүүлэх ёстой . Үүнд : шүүгч , прокурорыг томилох , чөлөөлөх , халах явц ил тод , шударга байх , хуульд заасан үндэслэлд тулгуурлах , үйл ажиллагаагаа хэвийн , үр ашигтай , бие даасан хэрэгжүүлэхэд хангалттай төсөвтэй байх , төрийн зүгээс зүй бус хяналт , шалгалт хийхээс хамгаалагдах , чиг үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор тэдний өөрсдийн болон гэр бүлийн аюулгүй байдалд аюул занал учирвал эрх бүхий байгууллага буюу этгээдийн зүгээс тэдний амь насыг хамгаалалтанд авах гэх зэрэг .
Эдгээр олон улсын хэм хэмжээнд жишиг болгосон хараат бус байдлыг хангах механизмыг төрөөс хууль тогтоомжид тусган баталгаажуулж , Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд хуульчдын хараат бус байдлыг хүндэтгэж , сахин биелүүлэх үүрэгтэй .
Монгол Улсын тухайд шүүгчийг томилох процесс ажиллагааны явцад шүүгчийн хараат бус байдалд халдах явдал гарсан 7 , прокурорын үйл ажиллагааны баталгаа , тэр дундаа эдийн засгийн баталгаа хангагдаагүй 8 зэргээр хуульчдын хараат бус байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтууд шаардлагатай байсаар байна . Гэхдээ тус асуудал нь харьцангуй судлагдсан
7
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахин томилооогүй 13 шүүгчид хамаарах асуудал . Энэ талаар Хуульчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос хэлэлцүүлэг явуулж , Монголын Хуульчдын холбооны зүгээс удаа дараа арга хэмжээ авч , байр сууриа илэрхийлж байсан тул энд дэлгэрүүлэн дурдахгүй .
8
Монголын Хуульчдын холбоо “ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж , түүнд нөлөөлөгч хүчин зүйлс ” судалгаа , 2016 .