"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 7

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
7 зохион байгуулж , шалгарууллаа . Илтгэлийн уралдаанаар Хуульчдын эрхийн зөрчил хаана байна , хэрхэн яаж эрхийг нь хамгаалах вэ гэдэг дээр нийт хуульчдын анхаарлыг хандуулж , шинэ санаа , боломжит гарцыг хуульчдынхаа дунд хэлэлцүүлэхийг зорьсон . Уралдаанд ирүүлсэн илтгэлүүд нь шинэлэг , судалгаан дээр суурилсан , анхаарч ажиллах санал шүүмжтэй бүтээлүүд байсан . Мөн “ Өмгөөлөгчийн эрх зүйн орчин , түүнийг сайжруулах арга зам ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан . Өмгөөлөгч гишүүд энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож , нэлээдгүй асуудлаар санал бодлоо хуваалцсан . Тухайлбал , Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчилсан , тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа дээр дийлэнх оролцогчид санал нэгдэж , шүүхэд төлөөлөх эрхийн тухайд шүүмжлэлтэй хандаж , өмгөөлөгчийг сонгон шалгаруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг , өмгөөлөгчдийн татвар , даатгалын асуудлаар анхаарч ажиллах талаар ярилцаж хэлэлцлээ .
-Шүүхэд төлөөлөх эрхгүй хүмүүс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж , өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл байдаг . Үүнд танай хороо хэрхэн анхаарч байна вэ ?
-Хуульч биш этгээд хууль зүйн зөвлөгөө өгдөг , шүүхэд төлөөлдөг , олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульчдыг нэр цохож нэр хүндэд нь халддаг нь хуульчдын нийтлэг эрх ашгийг хөндөж , ингэснээрээ иргэд , олон нийтэд буруу ойлголт , хандлагыг бий болгох нөхцөл болж байна гэсэн өргөдлийн дагуу судалж үзэхэд , нэр бүхий иргэд Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэрнээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан . Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Хуульчдын холбоо ханган ажилладгийн хувьд зөрчлийг арилгах талаар Холбоо тодорхой арга хэмжээ авч ажилласан . Тамгын газар , сайн дурын хороодтой хамтарч дараа дараагийн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн зүйл бий .
-Ярицлагын төгсгөлийг танд үлдээе .
-Хуульчдын эрхийг хүлээн зөвшөөрөх , мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хуульчилж өгөх нь хуульчдыг хүний эрхийг хамгаалах , шударга үнэний төлөөх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр хандах баталгаа болдог . Нэгэнт хуулиар олгогдсон эрхэд хүндэтгэлтэй хандаж , хөндөхгүй , зөрчихгүй байх нь л хаа хаанаа чухал байна .
“ Хуульчдын эрхийн хамгаалалт ” илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос ЕСДҮГЭЭР сарыг “ ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ САР ” болгон зарлаад байгаа билээ .
Сарын аяны хүрээнд хуульчид , судлаачдын дунд “ Хуульчийн эрхийн хамгаалалт ” илтгэлийн уралдааныг зарлаж , хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа . Нэгдүгээр шатанд нийт 13 хуульч илтгэлээ ирүүлснээс шүүгчдийн шийдвэрээр 9 хуульчийн илтгэлийг дараагийн шатанд шалгаруулж , 2016.09.07-нд Хуульчдын танхимд шилдэг илтгэлүүдийг тодруулах хэлэлцүүлгийг явуулж , дүнгээ гаргаад байна .
Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга П . Эрдэнэбатын “ Хуульчдын эрхийн хамгаалалт ” сэдэвт илтгэл , хоёрдугаар байрт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа , мэдээлэл , сургалтын хүрээлэнгийн судлаач Л . Галбаатарын “ Шүүгчийн эрхийг хамгаалахад баримтлах олон улсын эрх зүйн хэм хэмжээ ” сэдэвт илтгэл , гуравдугаар байрт хуульч , судлаач Ч . Бат-Уянгын “ Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах нь : Хуульчийн сэтгэцийн эрүүл мэнд ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа .
Илтгэлийн уралдааны шүүгчдийн комиссын даргаар Хуульчдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн , Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н . Одонтуул ,
комиссын бүрэлдэхүүнд тус хорооны дарга Ж . Ариунаа , гишүүн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Шүүгч Н . Очмандах , Нийслэлийн прокурорын газар , Хяналтын прокурор Н . Бадамцэцэг , Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор Н . Энхтуяа , Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б . Ганбаатар нар багтсан юм .