"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 6

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
6
Түрүүч нь I нүүрт
Ж . Ариунаа : Хуульчийн эрхийн баталгаа нь хуульч ажил үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үндэс юм
хуульчдад нийтлэг тулгардаг асуудал уу гэдэг дээр ялгамжтай хандах тухай юм . Зарим тохиолдолд нэг хуульчийн эрхийг хөндсөн асуудал нь судлаад үзэхээр хуульчдад тулгардаг нийтлэг асуудал байх нь бий .
-Энэ гурван жилийн хугацаанд танай хороонд хуульчдын эрх зөрчигдсөн талаар хэр олон гомдол ирсэн бэ ,
-Эрх нь зөрчигдөж байгаа талаар олон өргөдөл , гомдол , хүсэлт хуульчдаас Хуульчдын холбоонд ирдэг . Манай хороо тэдгээр өргөдлийг үндэслэлтэй эсэхийг судлан , хуульчийн эрх хөндөгдсөн , зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гарган ажилладаг . Бусад хуульчдаас илүүтэйгээр шүүгч , прокурор , өмгөөлөгч гишүүдийн эрх , ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл , гомдол дийлэнх нь байна .
-Хуульчдын эрх хэрхэн зөрчигдөж байх юм ?
-Хуульчдын өргөдөл , хүсэлтээс харахад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаагаас , хууль тогтоомжийн зөрчилтэй байдлаас хуульчийн эрх хөндөгдөж байна . Хуульчдын тэр дундаа шүүгчдийн нэгдсэн сонирхол хөндөгдсөн ноцтой зөрчил гарсныг бүх хуульч мэдэж байгаа байх . Тухайлбал , Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ нийт шүүгчдийг чөлөөлж , дахин томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг орхиж , дахин томилоогүй асуудал . Энэ асуудал одоо хэр нь бүрэн шийдлээ олоогүй л явна . Учир нь ШЕЗ нь тухайн хуульчдын нэрсийг томилуулахаар явуулсан гэдэг , харин Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилох , эс томилох нь түүний бүрэн эрхийн асуудал , томилохгүй байх үндэслэлээ тайлбарлах хуулийн зохицуулалт байхгүй гэсэн хариулт өгсөн . Ингээд бүрэн эрхэт Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг өмнөө бариад нэг биш нэлээд хэдэн шүүгчийг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажилгүй болгож , иргэний хөдөлмөрлөх эрхэд халдсанаас гадна шүүгчийн хараат бус халдашгүй байдалд халдсан . Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д юу гэж заасан байна вэ гэхээр “ Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судалж үзэж , түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана ” гэж заасан байгаа нь хэрэв томилоогүй бол томилохоос татгалзсан шийдвэр байна гэдгийг хэлээд байдаг . Хэрэв Ерөнхийлөгч томилохоос татгалзсан шийдвэрээ танилцуулчихвал
Ерөнхийлөгчийн эс үйлдэл хуульд нийцээгүй талаар маргаан гарч асуудал дагуулахгүй л байсан байх . Нөгөө талаар яг энэ томилгооны асуудал өөрөө Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-оор хийгдэх томилгоо биш юм . Яг энэ учир шалтгааны улмаас Монголын Хуульчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч рүү удаа дараа албан ёсоор хандсан боловч хариултгүй хэвээр байна . Шүүхийн шинэтгэл нь хуулийн хүрээнд зүй зохистойгоор хийгдэх учиртай . Олон улсын жишигт / ихэнх улсад / тухайн улсын Ерөнхийлөгч нь шүүгчдээ томилдог , харин энэ томилгоо нь бүрэн утгаараа шүүгчийн хараат бус , халдашгүй байх баталгаа нь болж өгдөг байна . Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т “ Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутам гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно ” гэж заасныг хэрэгжүүлэх талаар ШЕЗ зөвлөмж гаргасан нь шүүгчдийн хангамж , нөхцөлийг дордуулсан гэж гомдол ирсэн нь ч үндэслэлтэй . Мөн Прокурор гишүүдийн эрхийн зөрчилтэй холбоотой , УИХын 35 дугаар тогтоолын хавсралтын 1.3-т “ Хууль цаазын зөвлөх ” -ийн зэрэг дэвтэй прокурорт сахилгын шийтгэлтэй байгаа хугацаанд нь зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй ” гэж заасан нь шударга ёсонд нийцэхгүй буюу хяналтын прокурорын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн . Өнгөрсөн хоёрдугаар сард Прокурорын хороо хэлэлцүүлэг зохион байгуулж , Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын хамт , энэ УИХ-ын 35 дугаар тогтоолын хавсралтын 1.3 дахь заалттай холбоотой асуудлыг УИХ-д өргөн барьсан боловч , хуулийн төсөл буцаахтай хамт буцаасан байсан . Гэтэл энэ 35 дугаар тогтоолын агуулга нь хуулийн төсөлтэй хамтатгах шаардлагагүй байсан тул Холбооноос дахин энэ асуудлаар хандах ёстой юм байна гэж үзэж байгаа . Өргөдөл , гомдол үүгээр хязгаарлагдахгүй л дээ , өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлхэд тулгардаг бэрхшээл , үүнээс үүдээд эрх нь зөрчигдөж байдаг талаар гээд энд бүгдийг тоочих аргагүй юм .
-Одоо шүүгчдийн цалинг бууруулах асуудал яригдаж байгаа . Үүнд ямар байр суурьтай байгаа вэ ?
-Олон улсын Шүүгчдийн Холбооны , Бээжингийн тунхаглал зэрэг Олон улсын баримт бичгүүдэд
Шүүгчдийн нийгэм , эдийн засаг , эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үзэл баримтлалыг тунхагласан байдаг . Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “ Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй , эдийн засаг , нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус , халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж , захиргааны акт гаргахыг хориглоно ” гэсэн хуулийн зохицуулалттай . Энэ үзэл баримтлал , зохицуулалтаа чиг шугамаа болгож Шүүх засаглалын хараат бус , халдашгүй байх нөхцөлийг баталгаажуулан хангаж ажиллах ёстой гэж үзэж байгаа .
-Танай хорооноос хуульчдын эрхийг хамгаалахын тулд юунд илүү анхаарч ажиллаж байна вэ ?
-Манай хороо Тамгын газартай хамтарч , 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд “ Хуульчийн эрхийн зөрчил ” судалгааг зохион байгуулж , үндсэн 3 бүлгийн / шүүгч , прокурор , өмгөөлөгч / нарын дунд анкетын судалгаа явуулсан . Судалгаанд 66 шүүхийн 443 шүүгч , 34 прокурорын газрын 208 прокурор , 112 өмгөөлөгч , нийт 763 хуульч хамрагдсан . Судалгааны зорилго нь хуульчдад тулгардаг тулгамдсан асуудал , ил болон далд байдлаар гардаг эрхийн зөрчил , мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад саад болж буй хүчин зүйлс , мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлсний төлөө эрх , ашиг сонирхол нь хөндөгдөж , зөрчигддөг эсэх талаар мэдээлэл цуглуулж , дүн шинжилгээ хийж , анхаарал татсан асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллах явдал юм . Дээрх судалгааны сөрөг үр дүнг эерэг болгохтой холбоотой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө байна . Хуульчийн эрх хангагдаж , хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нь хуульч ажил үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үндэс болно гэж боддог . Мөн хуульчдаас санал хүсэлт , өргөдөл , гомдол хүлээн авах цэсийг Холбооны цахим хуудасны баруун доод хэсэгт байршуулсан , гишүүн хуульч бүрт нээлттэй байгаа .
-Есдүгээр сарыг “ Хуульчдын эрхийг хамгаалах ” сар болсон зарласан . Сарын аяны хүрээнд ямар ажлуудыг амжуулав ?
-Манай хороо 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэл сарын аяныг зохион байгуулж байна . Сарын аяны хүрээнд хуульч , судлаачдын дунд “ Хуульчийн эрхийн хамгаалалт ” сэдвийн дор илтгэлийн уралдаан
Үргэлжлэл нь VII нүүрт