"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 5

гадаад харилцаа
ÕÓÓËüчийн мэдээ
АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө .
Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний Чуулга уулзалт нь нь Азийн 23 орны 30 Хуульчдын холбоог нэгтгэсэн улс төрөөс ангид , бие даасан байгааллага юм . Уг Чуулга уулзалт нь бүрэн эрхээ ээлжит хуралдаанаар хэрэгжүүлдэг бөгөөд ээлжит хуралдаан нь жилд нэг удаа аль нэг гишүүн улсад болдог уламжилтай .
1990 оноос уламжлал болон зохион байгуулагдаж буй дээд түвшиний
энэхүү Чуулга уулзалтын ээлжит 27 дахь уулзалтыг Монгол Улс анх удаа эх орондоо зохион байгуулсан .
27 дахь ээлжит Чуулга уулзалтад БНХАУ , Япон , БНСУ , Малайз , Австрали , Шинэ Зеланд , Энэтхэг , Тайван , Индонейз , Хонг Конг зэрэг 12 орны Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид болон Олон Улсын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Дэвид Ривкин , Ази-Номхон далайн бүс нутгийн Хуулийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Прашант Кумар нар ажиглагчаар оролцсон юм .
Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний Чуулга уулзалт нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ази , Номхон далайн бүсэд олон нийтийн хууль ёсны ашиг , сонирхлыг хамгаалах , хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх , хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх , бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх , эрх зүйн боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар санал , мэдээлэл , туршлага хуваалцах орон зай болж , Хуульчдын холбоодын мэргэжлийн , бие даасан байдлыг хөгжүүлэх , бэхжүүлэх , харилцаа , хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн .
27 дахь ээлжит Чуулга уулзалтаар “ Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал : Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо ”, “ Уул уурхай ба хүний эрх , эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга ” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж , санал бодлоо солилцсон юм . Түүнчлэн Чуулга уулзалтын үеэр Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Ази , Номхон далайн бүс нутагт про боно үйлчилгээ үзүүлэх арга , хэлбэр , туршлагын талаар санал солилцсон ба Монголын өмгөөлөгчид жилд 2-оос доошгүй иргэнд про боно үйлчилгээ үзүүлдэг байх заалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиндаа тусгаж өгөх нь зүйтэйг онцолж байсан . Мөн Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад явагдсан зарим үйл явдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж , олон тооны шүүгчийг албан үүргээс нь чөлөөлж , түүгээр зогсохгүй баривчлан саатуулсанд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзсэн . Тиймээс Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригчид НҮБ-ын Суурь зарчмуудыг мөрдөж ажиллах нь эрх зүйт ёсонд нийцэхийг тэмдэглэлээ .
Монголын Хуульчдын холбооноос Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Гадаад хэргийн яам , Нээлттэй нийгэм форумын хамт олонд гүн талархал илэрхийлж байна .
5
Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалт “ Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал : Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо ”, “ Уул уурхай ба хүний эрх , эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга ” зэрэг сэдвийн хүрээнд 2016 оны долдугаар сарын 21 , 22-нд Улаанбаатар хотод
АВСТРАЛИ , МАЛАЙЗ , ХОНГ КОНГИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
амжилттай болж өндөрлөсөн . Энэ үеэр Монголын Хуульчдын холбоо нь Австрали , Малайз , Хонг Конг зэрэг улсын Хуульчдын холбоодтой хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм .
Санамж бичгийн хүрээнд байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж , харилцан туршлага солилцохын зэрэгцээ залуу хуульчдыг мэргэшүүлэх , ур чадварыг нэмэгдүүлэх , сургалт семинар зохион байгуулах , гишүүн хуульчдын хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна . Мөн Монголын хуульчид дээрх улсуудад мэргэжлийн дадлага хийх , хуулийн фирм байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх гэх мэт олон боломж нээгдэж буй юм .