"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 4

мэдээ , мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
4
“ Хүндэт тэмдэг ” -ээр шагналаа
Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ой , Өмгөөлөгчдийн баярын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Холбооны зөвлөлийн гишүүн , өмгөөлөгч Готовын Оюунцэцэг , Дэлэгийн Түвшинтамир , Лувсандоржийн Мөнхтөр , Базаррагчаагийн Бүрнээ , Баасанжавын Мөнхбат , Бат-Очирын Эрдэнэцогт , Жүгдэрнамжилын
Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолуулдан “ Хуульчийн үнэт зүйл ” нийтлэлийн уралдаан зарласан билээ .
Нийтлэлийн гол шалгуур нь удирдамжид заасанчлан хуульчийн зорилго , эрхэмлэх зүйл , баримтлах зарчим , ур чадвар , нийгэм дэх үүрэг , оролцоо , хариуцлагын хүрээнд хуульчдын асуудлыг хөндөж , өнгөрсөн , одоо , ирээдүй цагт харьцуулсан дүн шинжилгээ хийсэн , цаашид юуг өөрчилж , юуг хийх ёстой болон түүнд Монголын Хуульчдын холбооны оролцоо ямар байх талаарх санал , шийдлийг тусгасан эсэх байсан . Эдгээрээс гадна дараах тусгай шалгуурыг авч үзсэн болно . Үүнд :
- Шинэлэг санаа , шийдэл дэвшүүлсэн эсэх ;
- Санаагаа товч бөгөөд тодорхой , оновчтой дэвшүүлсэн эсэх ;
- Логик агуулгатай эсэх ;
Батзоригт , Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны тэргүүн Жамсрангийн Ариунаа нарыг Монголын Хуульчдын холбооны “ Хүндэт тэмдэг ” -ээр шагналаа . Эдгээр эрхэмүүд нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож , Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ .
“ Хуульчийн үнэт зүйл ” нийтлэлийн уралдааны дүн гарлаа
- Гаргасан дүгнэлт бодитой эсэх ; - Зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу эшлэл , зүүлт хэрэглэсэн эсэх .
Уг уралдаанд нийт 10 нийтлэл ирснээс нийлбэр дүнгээр дараах хуульчдын , дурдсан нийтлэл шалгарлаа . Үүнд :
• Нэгдүгээр байр : Р . Нямцэрэн “ Хуульчийн үнэт зүйл ”;
• Хоёрдугаар байр : Л . Галбаатар “ Хуульчийн үнэт зүйл : Тэнцвэрийг хангах нь ”;
• Гуравдугаар байр : М . Долгорсүрэн “ Хуульчийн үйлчилгээний соёл ”.
Нийтлэлүүдэд дурдагдсан санал , санаачлагыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон Хуульчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороонд илгээн , түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч , ажиллахыг уламжилсан болно . Шилдэг илтгэлийг XVII нүүрнээс уншина уу .
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл явагдаж байна
Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй . Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ чиг үүргээ 2016 оны 04 дүгээр сарын 15- ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна .
Хуульчдын холбооны зүгээс 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулахтайгаа холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар “ Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам ” -ыг баталсан . Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл , 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт , Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулахаар товлоод байна .
Шалгалтын бүртгэлийг https :// burtgel . mglbar . mn / цахим хуудсаар дамжуулан явуулах бөгөөд бүртгэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлж , 2016 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 24:00 цагт дуусгавар болох юм . Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23- ны өдөр сорилгын шалгалтыг , 11 дүгээр сарын 24 , 25-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг авах юм . Сорилгын шалгалт нь Үндсэн хууль , захиргаа , эрүү , иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй , хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв , агуулгын хүрээнд боловсруулагдсан 200 асуултаас бүрдэх бол бодлогын шалгалт нь 1 ) Үндсэн хууль , Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүй , Захиргааны эрх зүй , захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй , 2 ) Эрүүгийн эрх зүй , эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй , 3 ) Иргэний эрх зүй , иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан гурван даалгавартай байна .
Шалгалтын сорилгын болон бодлогын хураамжийн эмхтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаа болон тус хүрээлэнгийн 503 тоот / Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын Санхүү , аж ахуйн хэлтэс / -оос худалдан авах боломжтой .
Холбоо барих утас : 70116004