"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 3

мэдээ , мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016.08.27-ны өдрийн хурлын 18 дугаар тогтоолоор “ Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журам ”, “ өмгөөлөгчийн туслахын ажлын байрны загвар тодорхойлолт ” - -ыг тус тус баталсан билээ .
Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журамд заасны дагуу хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн , өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсан иргэн нь өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах бөгөөд ийнхүү бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан өмгөөлөгчийн туслахаар ажилласан мэргэжлийн дадлагын хугацааг тооцуулах
боломжтой юм .
Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ :
• өмгөөлөгчийн туслахын анкет / татаж авах /;
• туслахаар ажиллуулж байгаа өмгөөлөгчийн тодорхойлолт ;
• иргэний үнэмлэхний хуулбар ;
• эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын хуулбар ;
• нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ;
• өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар ;
• 4х6 хэмжээтэй цээж зураг / 2 хувь /
• бүртгэлийн хураамж / 10000
( арван мянга ) төгрөг / төлсөн баримт .
Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн иргэний хувьд 2016.09.01-2016.11.01- ны өдрийн хооронд өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн холбооноос олгосон холбогдох тодорхойлолтын хамт Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах боломжтой . Ингэснээр тус хугацаанд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан иргэний өмгөөлөгчийн туслахаар ажилласан хугацааг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас үргэлжүүлэн тооцох юм .
3
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын
журмаар шийдвэрлэх нь ” хичээлийн
хөтөлбөрийн нээлт боллоо
Монголын
Хуульчдын
холбоо
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь ” хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт , хэлэлцүүлэг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо .
Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт , хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбоо , Шүүхийн ерөнхий зөвлөл , Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их , дээд сургуулийн төлөөллүүд оролцсон юм .
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь ” хичээлийн хөтөлбөрийг нээж Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д . Тунгалаг үг хэлсэн бөгөөд ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал , дэд профессор Ц . Алтанцэцэг хичээлийн хөтөлбөрийн агуулга , танилцуулгыг хийлээ . Мөн МУИСийн Хууль зүйн сургуулийн ахлах багш , доктор С . Болормаа “ Зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ” сэдэвт илтгэл тавьсан юм . Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчдод хичээлийн хөтөлбөр , гарын авлагыг гардуулах ёслолын ажиллагаа болов .
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан . Энэ хуулийн хүрээнд Монгол Улсад гэр бүлийн болон иргэний хэрэг , хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бүрдээд гурван жилийн нүүрийг үзэж , амжилттай хэрэгжиж байна . Цаашид эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж байгаа эсэх талаар энэ удаад хэлэлцүүлэг өрнүүлсэн . Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж . Сайнхишиг нээж үг хэлсэн бол ” Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж ” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны талаар Шүүхийн судалгаа мэдээлэл , сургалтын хүрээлэнгийн захирал , доктор Ц . Мандах танилцууллаа .
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цаашид Монгол Улсад эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзлээ . Мөн Монгол Улсад эрүү , захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлыг бусад улсуудын туршлага дээр тулгуурлан нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дүгнэлээ .
Австралид их дээд сургууль төгссөн хуульч , эрх зүйчдийг бүртгэж байна
нь Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт ( POLA )– д 2014 онд гишүүнээр элссэн бөгөөд ээлжит 27 дахь удаагийн чуулга уулзалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан . Тус чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулсны үр дүн эхнээсээ гарсаар байгаа билээ .
Тодруулбал , чуулга уулзалтад оролцсон Австрали Улсын Хууль зүйн зөвлөл ( Law Council of Australia ) - ийн ерөнхийлөгч ноён Стюарт Кларк нь Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б . Гүнбилэгтэй уулзаж , Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд тус улсын их дээд сургуульд суралцаж төгссөн хуульч , эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн дурын клуб байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн .
Иймд Монголын Хуульчдын холбооноос Австралид их дээд сургууль төгссөн хуульч , эрх зүйчдийг бүртгэж эхэллээ . Бүртгүүлэхдээ дараах мэдээллээ ирүүлнэ үү . Үүнд :
• Овог , нэр
• Одоо ажиллаж буй газар
• Төгссөн сургуулийн нэр
• Төгссөн он
• Тухайн сургуулийг боловсролын ямар зэрэгтэй төгссөн
• Холбоо барих утасны дугаар
• И-мэйл хаяг
Холбоо барих утас : 9529241