"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 20

ת Ë ªª Ò ÖÀÃ
ÕÓÓËüчийн мэдээ
ЗӨВЛӨГӨӨ
“ Хэрэв би туслахгүй бол тэдэнд юу тохиолдох бол ”
Энэ бол АНУ-ын Стэндфордын Их Сургуульд 1982 онд болсон бодит түүх юм .
Арван найман настай нэгэн хүү сургалтын төлбөрөө олохоор хичээж байсан үе байлаа . Тэрээр өнчин байсан тул хаанаас мөнгө авахаа мэдэж ядан байтал түүнд нэгэн гайхалтай санаа орж ирсэн нь найзтайгаа хамтраад Стэнфордын их сургуулийн хотхонд хөгжмийн тоглолт хийх байв . Ингээд тэд Польш Улсын агуу төгөлдөр хуурч Игнэйси Жан Падеревски ( 1860.11.06-1941.06.29 ) -д урилга илгээсэн байна .
Падеревски-ийн менежер тоглолтыг зохион байгуулахад 2000 ам . доллар шаардлагатай тухай хэлсэнд тэд тохиролцож , хөвгүүд ч тоглолтыг амжилттай зохион
байгуулахын тулд байдгаараа хичээж ажиллав . Удалгүй тоглолтын өдөр ч боллоо . Падеревски ч товлосон ёсоор Стэнфордын их сургуулийн хотхонд өөрийн тоглолтоо толилуулав .
Гэвч харамсалтай нь хөвгүүд тоглолтын тасалбарыг хангалттай борлуулж чадаагүйн улмаас 1600 ам . доллар л цугласан байв . Сэтгэлээр унасан хөвгүүд Падеревскид болсон явдлаа учирлаж , цугларсан 1600 долларыг 400 ам . долларын чектэй өгөн үлдэгдэл 400 ам . долларыг аль болох богино хугацаанд буцааж өгөхөө амласан байна .
Гэтэл Падеревски “ Үгүй ээ , үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй ” гээд 400 ам . долларын чекийг урж , 1600 ам . долларыг хөвгүүдэд буцааж өгөнгөө “ Энэ 1600 долларыг ав , та нар өөрсдөөсөө гарсан зардлаа үүнээс суутгаад ав , сургалтын төлбөртөө хэрэгтэй байгаагаа ч мөн ав , харин надад үлдсэнийг л буцаан өгөхөд болно ” гэжээ . Хөвгүүд ихэд гайхан , түүнд маш ихээр баярлаж байгаагаа илэрхийлсэн байна .
Энэ бол сайхан сэтгэлийн нэг л хэлбэр бөгөөд энэ үйлдлээс Падеревскийг ямар агуу хүн байсныг харж болох юм .
Тэрээр хөвгүүдэд яагаад туслах ёстойгоо огт мэддэггүй байв . Харин бид бүгд л амьдралд яг үүн шиг асуудалтай тулгардаг . Гэвч бидний ихэнх нь зөвхөн “ Хэрэв би тусалбал надад ямар ашигтай вэ ” гэдэг талаар л боддог . Харин жинхэнэ агуу хүмүүс “ Хэрэв би туслахгүй бол тэдэнд юу тохиолдох бол ” гэдэг талаар боддог .
Тэд хариуд нь ямар нэгэн зүйл хүсэж үүнийг хийдэггүй . Тэд ингэх нь зөв хэмээн үздэг учраас л сайхан сэтгэлээр тусалдаг .
Падеревски сүүлд Польш Улсын Ерөнхий сайд болсон билээ . Тэрээр агуу удирдагч байсан боловч харамсалтай нь дэлхийн II дайны үеэр Польш Улс эзлэгдсэн юм . 1.5 саяас хол давсан Польш хүн мөнгөгүйн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг . Тухайн үед Падеревски хаашаа хандахаа мэдэхгүй байжээ . Ингээд тэрээр АНУын Хүнс болон нийгмийн халамжийн газраас тусламж хүссэн байна . Тухайн үед тус газрын даргаар хожим нь АНУын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Хэрбэрт Ховэр ажиллаж байв . Ховэр өлсгөлөнд нэрвэгдсэн Польшийн ард түмэнд тусламж үзүүлэхээр болж , их хэмжээний хоол хүнс , үр тариаг даруй илгээснээр гай зовлонгоос аврагдсан байдаг . Харин энэ үед Падеревски Ховэртэй уулзаж , хувийн зүгээсээ баярласнаа илэрхийлэхээр шийдээд түүн дээр очтол Ховэр , Падеревскийн сайхан сэтгэлд талархаад барахгүйгээр үл барам , түүнийг маш хурдан угтан авч “ Ноён Ерөнхий сайд аа , та надад баярлах хэрэггүй ээ . Та санахгүй байгаа байх л даа , гэвч та хэдэн жилийн өмнө хоёр хүүд коллежид ороход нь тусалж байсан даа , би тэр хоёр хүүгийн нэг нь байна ” хэмээн хэлсэн байна .
Орчуулсан : Х . Дөлгөөн Эх сурвалж : https :// immstories . wordpress . com
îíèãîî
20
Шүүх хурал дээр болсон болит асуулт хариултууд ( Америк )
Өмгөөлөгч : Өглөө сэрэнгүүтээ нөхөр чинь чамаас юу гэж асуусан бэ ? Гэрч : Би хаана байна аа Cathy ? Өмгөөлөгч : Тэгж асуулаа гээд та юунд нь уурласан юм бэ ? Гэрч : Намайг Susan гэдэг
* * *
Өмгөөлөгч : Эмч ээ та , хэдэн цагийн үед задлан шинжилгээгээ хийсэн бэ ? Гэрч : Задлан 20:30 цагт эхэлсэн Өмгөөлөгч : Аанхан , Ноён Дентон тухайн цагт нас барчихсан байсан уу ?
Гэрч : Үгүй , үхээгүй байсан би дуусгасан Өмгөөлөгч өө ..., шүүгчээ өмгөөлөгчөө сольё оо
* * *
Өмгөөлөгч : Энэхүү Миестаниа таталцалын хүч нь , таны ой санамжид нөлөөлдөг үү ? Гэрч : Тийм . Өмгөөлөгч : Яг яаж нөлөөлөөд байна ? Гэрч : Би харин бас мартчихаад байна Өмгөөлөгч : Та мартчихлаа ? Та тэгээд мартсан зүйлүүдийнхээ талаар хэлээд өгөөч ?
* * *
Эрхлэн гаргагч : Мэдээллийг бэлтгэсэн :
Äèçàéíåð :
Монголын Хуульчдын холбоо
Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б . Аззаяа
Ìýðãýæèëòýí Б . Цэрэнлхам
Утас : 70116007 , 98066116 Факс : 70116065
Хаяг : Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг I хороо , Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7 , Хуульчдын холбооны байр