"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 2

ÕÓÓËüчийн мэдээ мэдээ, мэдээлэл Хуульчдын холбооны ажлын хэсэг орон нутагт ажиллаж, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа 2 Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөл болон Сургалтын хорооны гишүүн Ц.Батболд нараар ахлуулсан гурван ажлын хэсгүүд Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны есдүгээр сарын 12-24-ний өдрүүдэд ДарханУул, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Ганзориг “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ, анхаарах асуудал”, “Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүй зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр, ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхэмийн ахлах багш, доктор Н.Мөнхзул, Үндэсний тагнуулын академийн Эрх зүйн тэнхэмийн дэд профессор Б.Нармандах нар “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр сургалт зохион байгуулсан. Мөн УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Насанбат “Нотлох баримт” сэдвээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус сургалт явуулсан юм. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан аймгуудад аймгуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 340 гаруй хуульч хамрагдлаа. Тус Ажлын хэсгүүд нь тухайн орон нутагт дахь Хуульчдын холбооны салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг явуулсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Б.Батсайхан, Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Сэлэнгэ аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч А.Атарцэцэг, Говьсүмбэр аймгийн салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Б.Батчимэг, Дорноговь аймгийн салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ц.Баярмаа, Архангай аймаг дахь салбарын зохицуулагчаар хуульч С.Пүрэвсүрэн, Завхан аймаг дахь салбарын зохицуулагчаар хуульч Н.Гүнчинсүрэн нар сонгогдоод байна.