"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 17

ШИЛДЭГ ИЛТГЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
17
хамаарах прокурор , өмгөөлөгчдийн үйл ажиллагааны зарчим , үүрэг , үйл ажиллагаанд нь хориглох зүйлийг тусгасан ба мэргэжил , ёс зүйн шалгуурыг тусгаагүй байна . Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 , 6 дугаар зүйлд заасан ерөнхий үүрэг , зарчмыг хадгалахын хамт дээр дурдсан төрөл , мэргэжлийн хуульчид тавигдах мэргэжил , чадвар , ёс зүйн шалгуур шаардлагыг хуулиар тогтоох шаардлагатай .
Гурав . Хуульчийн гурван үнэлэмж
Аль ч дүрийн бай , аль ч тогтолцоонд ажилладаг байхаас үл хамааран хуульч хүний үнэ цэнийг тодорхойлох гурван үнэлэмж байдаг гэж хэлж болно . а . Хуульч хүн бол хууль тогтоомжийг зөв ойлгож , тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг , чадвар , дадлыг бүрэн эзэмшсэн , нийгэмд ямагт эерэгээр үнэлэгддэг мэргэжилтэн байх учиртай . Үүний тулд хуульч хүн туйлын ажил хэрэгч , хичээл зүтгэл гаргадаг , аливаа асуудалд хандахдаа хууль зүйн онол , зарчмыг удирдлага болгодог , эрх зүйн болон процессын журмыг ямагт баримталж хүндэтгэн хэрэгжүүлдэг чанар , чадвартай байх ёстой . б . Хуульч хүн шударга зан чанартай , хүний эрхийг ямагт хүндлэн үздэг мэдрэмжтэй байх ёстой . Шударга байх гэдэг нь хуульчийн өөрийн үйлчлүүлэгч , гүйцэтгэж байгаа ажил , үйл хэрэгтээ шударга хандах хандлага бөгөөд манайхны ихэнхийн ойлгодгоор хууль ёсны өмнө шударга байх ойлголт биш юм . Нэгэнт хүчинтэй болсон хуулинд хэн ч шударга бус хандах боломж угтаа байхгүй юм . Харин үйл ажиллагаагаа хууль ёсны байлгах бол хуулинд шударга байх тал нь болно . в . Хуульч бол өндөр ёс зүйтэй мэргэжилтэн , иргэн байх учиртай . Үйлчлүүлэгчтэйгээ болон үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй маргалддаг , тэдэнд хоосон итгэл төрүүлдэг , бодит байдлыг буруу ойлгуулдаг , хуульч гэдгээр түрий барьдаг , үйлчлүүлэгчийг өөрийн эрх ашигт ашигладаг , бусдын эрх ашиг сонирхлыг үл тоодог гээд ёс зүйгүй үйлдэл хуульчдад / ялангуяа
шалгуургүй эрх авсан өмгөөлөгчид / цөөнгүй ажиглагддаг . Манай МХХны “ Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм ” энэ талаар өнөөдрийн хувьд тун сайн бичиг баримт болсон боловч үүнийгээ уншсан , мэддэг , мөрдлөг болгодог хуульч үнэндээ тоотойхон байна . Болж өгвөл энэ дүрмийг “ Хуульчийн мэргэжил , ёс зүйн зарчим ” гэдэг хууль болгох юмсан . Бидэнд авч хэрэглэж ажил болговол хангалттай эрх зүйн үндэслэл бий . Жишээ нь : Өмгөөлөгчийн үүргийн талаарх НҮБ-ын 1990 оны Гавана хотноо сайшаасан зарчимд өмгөөлөгчийн мэргэшил , боловсрол , хариуцлага , үйл ажиллагааны баталгааг заасан байх бөгөөд үүнээс авч үндэсний хууль тогтоомжид тусгах санаа цөөнгүй харагдана . Манай улсад шүүгчийн , прокурорын , өмгөөлөгчийн , нотариатчийн гээд ёс зүйн дүрмүүд олонтаа гарч мөрдөгдөж байсан ч тэр нь ихэнхдээ өөр өөрийн системийн хуульчдаа хамгаалахад чиглэж , хуульчдаа ёс зүйн хувьд өөрчлөх үүргээ гүйцэтгэж чадаагүй мэт санагддаг .
Хуульч бол өндөр ёс зүйтэй мэргэжилтэн , иргэн байх учиртай .
Дөрөв . Хуульчийн нэр хүнд , үнэ цэнийг яаж өсгөх вэ ?
Монгол улс томоохон төсөл , хөтөлбөр , олон улсын Арбитрын шүүхэд оролцохдоо гадаадын нэр хүндтэй хуулийн фирмүүдийг өндөр үнээр хөлсөлж ажиллуулах нь зуршил болж байна . Энэ бол зарим талаараа хуульчид нь улсдаа үнэ цэнэгүй байгаагийн илрэл . Нөгөө талд чадварлаг , овсгоо самбаатай хуульчид өмгөөллийн нөхөрлөл байгуулан амжилттай ажиллаж , нэр хүнд сайтай , сайн ажиллаж амьдарч байгаа жишээ ч цөөнгүй бий . Гэхдээ
бүхэлдээ хуульчдын нэр хүнд , тэдэнд итгэх итгэл сул байна . Иймд :
1 . Эрх зүйч мэргэжлээр их дээд сургуульд элсүүлэх суурь шалгалтын чиглэл , энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их , дээд сургуулийн сургалтын хөтөлбөр , багшлах боловсон хүчин , оюутанд тавих шаардлагыг чанарын өөр түвшинд хүргэх .
2 . Хуульчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн ажил хэргийн шалгуурыг зохих хуульд шууд суулгах замаар шаардлагыг сайжруулах , Хуульч сонгон шалгаруулах шалгалтын босго , шалгуур үнэлэмжийг илүү нарийн өндөр болгох . 3 . Шүүгч , прокурор , өмгөөлөгчөөр ажиллах эрх олгох сонгон шалгаруулалтын арга хэлбэр , шалгуур босго , үнэлгээг шударга бөгөөд өндөр болгох , өмгөөлөгчдийг дахин сонгон шалгаруулж эрх олгох .
4 . Энэ нийтлэлд дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрчид шууд хууль зохиох замаар биш 2011 оны “ Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс ” Үндэсний чуулган шиг үндэсний хэмжээний чуулган , уулзалтууд , сүүлийн үед МХХ , түүний чиг үүргийн хороодоос зохион байгуулж байгаа 2014 оны “ Эрх зүйн боловсрол , хуульчдын ур чадвар ” зөвлөлдөх уулзалт уулзалт бусад уулзалт , хэлэлцүүлэг шиг арга хэмжээнүүдийг системтэй , чиглэсэн бодлоготой явуулж алдаа , оноогоо ярилцаж , практик ажилтнууд , эрдэмтэн судлаачид , мэргэжлийн байгууллагын байр суурийг нэгтгэн , улмаар зохион байгуулалтын арга хэмжээгээр хийж хэрэгжүүлж болох алхмуудыг шууд хэрэгжүүлж , судалгаа хийж бодлого боловсрулах асуудлыг эмхэлж цэгцлэн хууль , тогтоомжийн төсөл боловсруулах зэргээр хууль зүйн салбарын шинэтгэлийг зөвхөн эрх зүйн акт орчин талаас нь биш хүний хүчин зүйлийн шинэтгэлийг нь түрүүлж хийх бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байна .
Үнэт зүйлгүй буюу сэтгэлгээ нь шинэчлэгддэггүй , сэтгэдэггүй , чадвар мөхөс , иргэний эр зоригтой , шударга чанаргүй , үүнийг нь сүүдэр мэт дагалдсан ёс зүйгүй хуульчаас юуг ч хүсэх хэрэггүй .