"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 16

ХУУЛЬЧИЙН ҮНЭТ ЗҮЙЛ
ШИЛДЭГ ИЛТГЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ

ХУУЛЬЧИЙН ҮНЭТ ЗҮЙЛ

16
Хуульч Р . Нямцэрэн
Хуульч гэж хэн бэ ? – Хуульч мэргэжлийн мөн чанарыг зөв тодорхойлох , түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг товойлгох явдал нь мэргэжилдээ эзэн болсон , өргөн мэдлэгтэй , логик сэтгэлгээтэй , чадварлаг , ёс зүйтэй хуульч нийгэмд илүү үнэ цэнэтэй байж энэ нь өөрөө ардчилсан шударга ёсонд ч зах зээлийн харилцааны зарчимд ч илүү нийцнэ гэж үзэх ёстой . Ийм учраас “ хуульч ” гэж хэн бэ гэдгийг манай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 , 6 дугаар зүйлд тодорхойлсноос илүү оновчтой , илүү үнэ цэнэтэй тодорхойлж , энэ шаардлагыг хангах шалгуурыг ч өндөр болгох шаардлагатай юм .
Нэг . Хуульч , хуульчийн зэргэмж
АНУ-ын БАР-ын Холбооны ёс зүйн дүрмийн удиртгал хэсгийн 1-д “ Хуульч гэдэг нь хууль зүйн мэргэжлийн гишүүн бөгөөд үйлчлүүлэгчийн төлөөлөгч , хууль зүйн системийн албан хаагч , шударга ёсны төлөө онцгой үүрэг хүлээсэн иргэнийг ойлгоно ” гэж томёолжээ . Гэтэл манай хуулиуд болон мэргэжлийн ёс зүйн дүрмүүдэд ихэвчлэн шалгаруулалтад орж , зөвшөөрөл авсан , бүртгүүлсэн буюу томилогдсон гэх байдлаар томъёолсон нь хэт хэлбэрийн талыг баримталсан харагдана . Хуульчийн үнэ цэнийг өсгөх анхны алхам нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын босго , шалгуурыг өндөрсгөх явдал юм . Үүнийг дагаад эрх зүйч бэлтгэдэг их , дээд сургуулийн чанар , магадлан итгэмжлэлдд тавих шаардлага ч аяндаа өндөрсөх , байгалийн ухаан буюу математикт суурилсан эсхүл танин мэдэхүй нь задарсан уншдаг , сэтгэдэг хүүхдүүд их , дээд сургуулийн босго давдаг болох , цаашлаад үнэ цэнэтэй хуульч мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ гэхчлэн олон үр дүн гарна гэж бодогдоно .
Ингээд бид их , дээд сургууль
төгссөнийг эрх зүйчид , хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнийг хуульчид , үүний дараах тусгай шалгуур давсаныг мэргэжлийн хуульчид / шүүгч , прокурор , өмгөөлөгч , хуульч доктор , профессор г . м / гэж нэрлэх шаардлагатай . Үүнийг дагаад хуульчийн үнэлэмж , үнэ цэнийн дараах шалгуур гарч ирэх боломжтой . Одоо ШЕЗ-өөс шүүгч сонгон шалгаруулахдаа анхан шатны , давж заалдах шатны , хяналтын шатны шүүхийн шүүгчид тус тусад нь болзол нөхцөл тавьж , тэд ч томилогдсон шүүхийн шатлалаараа үнэ цэнэ нь тодорхойлогдож байна . Прокурор ч ялгаагүй шат шатандаа тодорхой ажил , албан тушаалын ялгаа зэргэмжтэй байна . Гэтэл шүүх эрх мэдлийн хүрээнд ажилладаг хамгийн олон тоотой байгаа өмгөөлөгчид “ бүхнийг мэдэгч ”, “ чадагч ” мэт ямар ч ялгаа зэргэмжгүй байдал шүүх эрх мэдлийн хэрэгжилтэд ч хуульчийн нэр хүнд , үнэ цэнэд ч сөргөөр нөлөөлж байгааг зөвшөөрөхөд буруудах зүйл огт байхгүй . Иймээс бид ХБНГУ-д өмгөөлөгч нь дадлагажигч өмгөөлөгч , өмгөөлөгч , муж улсын шүүхэд оролцох өмгөөлөгч , Холбооны дээд шүүхэд оролцох өмгөөлөгч гэсэн 4 зэргэмжтэй , Англид анхан шатанд оролцдог барриструуд , давах хяналтад оролцдог солиструуд , мөн Францад 3 зэргэмжтэй байдаг зэргийг судлах шаардлагатай . Өмгөөлөгч нэртэй бүхэн давах , хяналтын шүүхэд очоод хуульч хүн ойлгох , хаана ямар асуудлаар орж ирснийг нь тааварлахад хэцүү юм яриад зогсож байдаг явдал түгээмэл болж байгааг цэгцлэх , Өмгөөллийн хуулийг шинэлэг байдлаар боловсруулж МӨХ нь зөвхөн өмгөөлөгчдөө тэдний давтан сургалтад дэмжлэг үзүүлдэг , мэргэшүүлэх суралт явуулдаг зэргээр үйлчилдэг , тэдний эрх , ашиг сонирхлыг хамгаалдаг ТББ-ын статустай субъект байх , МХХ-д Өмгөөллийн хороо идэвхитэй ажилладаг хэвээр байх , хариуцлага нь Мэргэжлийн хариуцлагын хороондоо хамаарах , өмгөөлөгчийн төлөөлөх
эрхийг хэт задгай тавьсныг эргэж харах зэрэг нь хамгийн хүртээмжтэй хуульч болох өмгөөлөгчийн үнэ цэнийг өсгөхөд сайн нөлөө үзүүлнэ .
Хоёр . Гурван дүрийн хуульч Хуульчдыг а /. Үйлчлүүлэгчийн төлөөлөгч б /. Хууль зүйн тогтолцооны ажилтан в /. Шударга ёсыг хангахад үүрэг хүлээсэн мэргэжилтэн гэсэн гурван дүртэй гэж хэлж болмоор санагдана . Нийгэмд гүйцэтгэх үүрэг , засаглалд хамаарах шинжээр нь эхнийхэд шүүхэд төлөөлөх эрхийн хуульчид болох өмгөөлөгч , хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж , хууль зүйн туслалцаа үзүүлдэг нотариатчид , хоёр дахь хэсэгт хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын субъектуудад ажиллах бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг хангахад оролцдог хуульчид , гуравдахь хэсэгт шүүх засаглалд ажилладаг төрийн статустай шүүгч , прокуроруудыг хамааруулж болох ч дээрх гурван дүр энэхүү ангилалд хамаарах хуульчдад нийтлэг байдаг гэж хэлж болно . Жишээ нь : Шүүгч хүн гэхэд хэрэг маргааны оролцогчдын эрх , ашиг сонирхлыг эрх тэгш авч үзэж асуудал шийдвэрлэдгээрээ шүүхээрээ үйлчлүүлэгчдийг хамгаалагч , мөн шударга ёсны баталгаа , нийгмийн хүрээнд нь авч үзвэл хууль зүйн тогтолцооны ажилтан гэж хэлж болно . Гурван дүрийн хуульчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн , ажил хэргийн шалгуурууд юу байх вэ ? Өнөөдөр мөрдөж байгаа хуулиудыг авч үзэхэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 , 4.1.8 , 4.1.9 дэх хэсэгт энэ талаарх шалгууруудыг нилээд тодорхой тавьсан байх боловч шүүгч сонгон шалгаруулж томилж байгаа байдал , томилогдсон хүмүүсийн чадвар чансааг харж байхад хуулийн зорилго хангагдахгүй байна . Прокурорын байгууллагын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд эдгээрт