"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 15

шинэ бүтээл
ÕÓÓËüчийн мэдээ
Захиргааны эрх зүйн өгүүлэл , нийтлэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц . Цогт нь өөрийн болон хамтран бичсэн өгүүлэл , нийтлэлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ . Монгол хэлний тайлбар толь бичигт “ эмхэтгэх ” гэдгийг тухайн зохиогчийн бичиж туурвисан зүйлийг нэгтгэж ном болгохыг хэлнэ гэжээ .
Гэвч энэхүү номын бүтцийг бүхэлд нь авч үзвэл “ захиргааны эрх зүйн ” нэгэн сэдэвт зохиолыг эрхгүй санагдуулна .
Энэхүү эмхэтгэлд авсан бүтээлүүд нь шинэ төрлийн дагнасан шүүх байгуулах , шүүхийн шинэчлэлийн үндсэн элементүүд ,
мэргэших аргачлал , захиргааны байгууллагын эрх зүн байдлыг зөв тодорхойлох , захиргааны гэрээг бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгах , захиргааны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны онцлог , ашигт малтмалын эрх зүйн харилцааны асуудлыг мэргэжлийн хуульч , судлаачийн байр сууринаас онол , практикийн талаас зэрэгцүүлэн хөндөхийг зорьсон нь энэхүү номын үнэ цэнийг илэрхийлнэ .
Уг номыг сонирхсон хэн бүхэн Улаанбаатар хотын номын бүх дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд 99052111 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч болно .
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СОРИЛГЫН БОЛОН БОДЛОГЫН ХУРААМЖ ХУДАЛДААНД ГАРЛАА
15
2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Монголын Хуульчдын холбооноос 11 дүгээр сарын 23-25- ны өдрүүдэд зохион байгуулахтай холбоотойгоор Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамжийг шинэчлэн хэвлэлээ . Мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан бодлогын хураамжийг бэлтгэн гаргалаа . Тус номыг : 1 . Үндсэн хуулийн эрх зүй , Үндсэн хуулийн процессын эрх зүй 2 . Захиргааны эрх зүй , Захиргааны процессын эрх зүй 3 . Иргэний эрх зүй , Иргэний процессын эрх зүй 4 . Эрүүгийн эрх зүй , Эрүүгийн процессын эрх зүйн чиглэлээр сүүлийн жилүүдэд шинээр батлагдсан хуулийн агуулгаар баяжуулсан бодлого , түүнийг бодох аргачлалын хамт боловсруулж эмхэтгэн гаргажээ .
Энэхүү бодлогын хураамж нь хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх эрх зүйчдийн гарын авлага болохоос гадна хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд ч хичээлдээ ашиглах боломжтой .
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын болон сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын худалдаа болон Хуульчдын холбооны V давхар 503 тоот / Санхүү / - оос тус бүр 20.000 төгрөгөөр худалдан авах боломжтой .
Холбоо барих утас : 70116004 , 99235070 , 88335107