"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 14

ÍÝÐÈÉÍ ÕÓÓÄÀÑ
ÕÓÓËüчийн мэдээ
14
Б . Баярмаа : Хуульчид шүүхийн танхимд ухаанаа уралдуулж шийдвэр гаргадаг болохыг хүснэ
Хуульч , өмгөөлөгч Б . БАЯРМАА :
-Яагаад хуульч , өмгөөлөгч болсон юм бэ ? Эмч , эдийн засагч ч юм уу , инженер өөр сайхан мэргэжил зөндөө л байна шүү дээ . Түүнээс сонгож яагаад болоогүй юм ?
-Багадаа эмч болно гэж мөрөөддөг байсан ч хуульч болсон . Хүсэл мөрөөдлүүд хувьсан өөрчлөгддөг шүү дээ . Миний хувьд хуульч-өмгөөлөгчийн мэргэжил эзэмшсэнээрээ л хоолоо олж идэх хувьтай байсан юм байлгүй .
-Анхныхаа өмгөөлсөн хэргийг санаж байна уу , яг одоо ?
-Санаж байна . Гэрлэлт цуцлах тухай иргэний хэрэг байсан . Манай товчоон дээр нэг эмэгтэй ирээд нөхрийнхөө тухай яриад л , би сонсч өрөвдөөд л .
Гэтэл товчооны маань ахмад өмгөөлөгч “ Чи нөхрийг нь дуудаад уулз . Бас л өөрийг ярина даа ” гэдэг юм . Нөхөр нь өөрийг ярьсан . Эндээс л би аливаа хэрэгт бүх талаас нь харж дүгнэлт хийхийг сурч эхэлсэн дээ ..
-Дуртай өнгө : -Цэнхэр. -Дуртай хоол : -Өөрийнхөө
сонирхож
хийсэн
бүх хоолонд дуртай . Хоолонд сэтгэл
шингэсэн бол амттай байдаг . Сэтгэлээсээ
хийсэн хоол бүхэн сайхан байдаг .
-Хобби : -Ном унших , аялах . -Хэлэх дуртай үг : -Эзэн хичээвэл заяа түшнэ . -Хамгийн дургүй зан чанар : -Бялдууч .
-Хамгийн сүүлд уншсан ном . Уншсан номоосоо гоё ишлэл , хамгийн таалагдсан үгийг хэлнэ үү ?
-Философич Б . Батчулууны “ Эрх чөлөөний дайсан ” -г уншлаа . “ Төр цомхон бол татвар бага байна . Татвар бага байвал орлого их болно . Орлого их болвол баян амьдарна ”, “ Албан тушаал нэр хүндийг шүтсэн орчинд хүний хамгийн гол зүйл болох чөлөөт байдлаа эрхэмлэх явдал огтоос үгүй болж , жаахан ч гэсэн албан тушаалтай болж байвал хүний өмнө яаж ч дорд үзэгдэж , доромжлуулж , нэр төрөө алдаж , гуйлгачин царайлсан хамаагүй болно ” гэсэн өгүүлбэрүүд таалагдсан .
-Спортод хэр дуршилтай вэ . Сонирхдог спортын төрөл гэвэл ...?
-Спортод дуртай . Гэвч хичээллээд байсан зүйлгүй . Нийтийн жишгээр гар бөмбөг , теннис хааяа тоглодог . -Аялах дуртай дуу : - “ Аяны шувууд ”. … Аялан дуулдаг чиний минь хоолойтой Адилхан өнгөөр уянгалан ганганаад Алаг нүдний сормуус шиг дэвээд Аглаг тал дээгүүр шувууд буцлаа Амраг минь чи дуугаа дуулаач Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ …
-Харамсч явдаг зүйл :
-Ээжийгээ үргэлж хамт байх юм шиг бодож явсандаа , ээждээ зориулж хийж чадаагүй бүхэндээ харамсдаг .
-Амьдралдаа баримталдаг зарчим : -Хүнлэг байхыг хичээдэг . -Хамгийн үнэт баялаг тань : -Эзэмшсэн мэргэжил маань . -Хүндэлдэг хуульч тань хэн бэ : -Хуульч болоход А үсгээс нь эхэлж заасан МУИС-ийн багш нар болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хуульч нарыг бүгдийг хүндэлдэг .
-Дуртай амттан : -Жимсээр хийсэн бүх төрлийн амттан . Жимсний салат , смүүти гэх мэт .
-Дургүйцлийг тань төрүүлдэг зүйл : -Юу ч мэдэхгүй байж их зан гаргах .
-Ядрахаараа яадаг вэ ? -Хийж байгаагаасаа өөрийг хийдэг .
-Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ , таныхаар ?
-Сурсан мэдсэнээрээ орчноо гийгүүлдэг , сайн сайхныг бусдад бэлэглэж байдаг хүнийг минийхээр сайн хүн гэж хэлнэ дээ .
-Очих дуртай газар :
-Эх орныхоо болоод гадаад улсуудын байгалийн үзэсгэлэнт газар , түүх , соёлын хосгүй үнэт зүйлс хадгалагдаж байгаа газарт очих дуртай .
-Уурлахаараа ...: -Дуугаа хураана .
-Ямар үед сэтгэл тань хамгийн ихээр хөдөлдөг вэ ? -Аз жаргалыг мэдэрсэн үедээ .
-Бусдыг
дийлэхийн
тулд
яах
ёстой вэ ?
-Хэн нэгнийг дийлье , ард нь гаръя
гэж бодож байгаагүй юм байна .
-Та юунд илүүтэй итгэдэг вэ , хувь заяандаа юу , өөртөө юү , мэргэжилдээ юү ? -Өөртөө .
-Маргаантай
байдлаас
гарах
оновчтой гарц :
-Дуугүй байх .
-Таны бахархал : -Аав ээжээрээ бахархдаг . Миний бахархал бол аав ээж минь .
-Таны эдэлж хэрэглэдэг зүйлээс хамгийн чанартай нь юу байх ёстой вэ ?
-Би өмгөөлөгч хүн учраас үйлчлүүлэгчдээ хүндэтгэлтэй , төлөв түвшин боловч эрхэмсэг харагдах ёстой . Иймд цүнх , цаг , гутал чанартай байх ёстой .
-Таны хэзээ хийсэн , ямар сонголт хамгийн зөв байсан бол ?
-Амьдрал тэр чигээрээ сонголт . Хийсэн сонголтдоо хэзээ ч харамсдаггүй .
-Хүнд сонгож болдоггүй зүйл гэж байдаг болов уу ? - Байна . Заяа , хувь төөргийг .
-Та хувь төөргөөрөө л амьдарч байна уу , эсвэл хичээл зүтгэлээрээ амьдарч байна уу ?
-Мэдээж , хичээл зүтгэлээрээ . Гэхдээ эзэн хичээж байвал заяа төөрөг түшиж байдаг нь хууль мэт санагддаг .
-Та ямар брэндийн цаг зүүдэг вэ ? -Tissot .
-Яруу найргийн ном уншдаг уу , СD сонсдог ч байж болно . Хэнийхийг ?
-Уншина , сонсоно . Одоо амарчлаад гол төлөв сонсдог болсон байна . Б . Лхагвасүрэн , П . Бадарч , Р . Чойном , О . Дашдалбар гэх мэт .
-Таны муу зуршил :
-Аливаа зүйлд их удаан шийдвэр гаргадаг . Өөрөөр хэлбэл , удаан темраменттай .
-Бодохоос дургүй хүрдэг зүйл тань : -Бодохыг хүсэхгүй байгаа зүйл минь . -Та мэргэжлийнхээ хаан нь уу , эсвэл боол нь уу ?
-Хаан ч биш , боол ч биш . Зүгээр л ажилчин зөгий мэт л ажилладаг .
-Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтан байх бол ?
-Хүн болж төрсөн минь аз . Тиимээс ямар ч сайхан амьтан болгоё гэсэн зөвшөөрөхгүй . Зүйрлэж ч чадахгүй юм байна .
-Шидтэн гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ ?
-Эрүүл байж урт наслахыг . Шүүгч , шүүхийн хараат бус байдал тунхаглал биш бодит үйл болж , шүүхийн танхимд хуульчид ухаанаа уралдуулж шийдвэр гаргадаг болохыг . Амар амгаланг .
-Дуртай улирал : -Зун хүн малын зоо тэнийдэг гэдэг шүү дээ . Зуны улиралд дуртай .
-Та эрэгтэй хүн болж төрсөн бол ... ямар хүн байх бол ?
-Жинхэнэ эр хүн . Өндөр нуруу , тэвхгэр цээж , цэргийн эрдэмд төгс боловсорсон , хүчирхэг , сүр жавхаатай эр байх байсан бол уу . Тодруулбал , “ Адмирал ” киноны Колчак шиг ( инээв ).
-Өмгөөлөгчийн юу нь танд аз жаргал бэлэглэдэг вэ :
-Өмгөөлж байгаа хүндээ эрх чөлөө , аз жаргалаа олж авах замыг нь зааж өгсөнөрөө би өөрөө аз жаргалыг мэдэрч байдаг .
Ц . ГАЛАА